​Хятад улс Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна

2018-09-12 22:02:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийн байгуулалтад шинэ эрч хүч нэмж байна

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Дорно дахины эдийн засгийн форум дээр “Алс Дорнодыг хөгжүүлэн шинэ боломжийг хамтаар хуваалцаж, Зүүн хойд Азийн шинэ ирээдүйг бий болгоё” сэдвээр илтгэл хийж, шинэ нөхцөл байдалд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийн төлөө харилцан итгэлцлээ эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа ахиулж, харилцан суралцаж, алс хэтийн төлөвлөгөөтэй байхыг санал болгожээ. Энэ нь Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийг байгуулах, бүс нутгийн олон янз байдал болон тогтвортой хөгжилд тодорхой чиг хандлагыг бий болгож, шинэ боломжийг нээж өгчээ.

Зүүн хойд Азийн бүс нутагт БНХАУ, ОХУ, Монгол, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг зургаан орон багтаж, дэлхийн хүн амын 23 хувь, дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 19 хувийг эзэлж байдаг. Дорно дахины эдийн засгийн форум 2015 онд байгуулагдаж, Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд шинэ нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. Өнөөгийн байдлаар Зүүн хойд Ази хөгжлийн боломж болон эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй бүс нутгийн нэг болоод байна. Гэвч ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч эхэлсэн нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд нөлөөлж эхэллээ. Ийм нөхцөл байдалд бүс нутгийн хамтын ойлголцлоо гүнзгийрүүлэн, нээлттэй эдийн засгийн бүсийг байгуулж, ард иргэдийн амьжиргааг дээшдүүлэх нь бүс нутгийн улс орнуудын хамтын зорилго болоод байна.

Ши Жиньпин яриандаа Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийг байгуулах хамтын зорилгыг онцолсон байна. Үнэндээ Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийг байгуулах үндэс суурь аль хэдийн тавигдсан байгаа. Нэгд, Зүүн хойд Азийн бүс нутаг байгалийн нөөц баялаг ихтэй, Оросын Алс Дорнодын бүс нутаг бүр ч “Дэлхийн эрдэнэсийн сан” гэх сайхан алдартай. Түүнчлэн Зүүн хойд Азийн шинжлэх ухаан, технологийн судалгаа ч дэлхийд тэргүүлдэг, Хятад, Орос, Япон,БНСУ бүгд шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилтэй орон байж өөр өөрийн давуу талтай. Үүнээс гадна бүс нутгийн санхүүжилт хангалттай, ялангуяа Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон хөдөлгүүр болж байгаа. Сүүлийн жилүүдэд эрчтэй сайжирч буй бүс нутгийн аюулгүй байдал ч хамтын ажиллагаанд маш сайн баталгаа болж байна. Тийнхүү Ши Жиньпин дарга “Зүүн хойд Ази эе найртай, харилцан итгэлцсэн, эвтэй, тогтвортой байх нь улс орнуудын ашиг сонирхолд нийцэж буй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг хүсэн хүлээж байгаа”, “бүс нутгийн улс орнууд өөр өөрийн давуу талаа ашиглан, олон салбарт улам нягт хамтын ажиллагааг байгуулах нөхцөл боломж, чадвар нэгэнт бүрдсэн байна” гэжээ.

Нэг бүс нэг замын санаачлаг Зүүн хойд Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдөж, бүс нутгийн улс орнууд Нэг бүс нэг замыг дэмжиж, идэвхтэй оролцохоо илэрхийлсэн. Ши Жиньпин дарга хэлэхдээ: Хятад, Орос хоёр тал Нэг бүс нэг зам болон Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа холбоог идэвхтэй нэмэгдүүлж, анхан шатны чухал ач холбогдолтой болсон, Хятадын тал энэ суурин дээр холбогдох талуудтай стратегийн уялдаа холбоогоо хөгжүүлэхийг хүсэж байна. Хятадын тал Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк, Торгоны замын санг дэмжиж, төслийн санхүүжилтийн баталгааг хангах болно гэжээ. Энэ нь Зүүн хойдын эдийн засгийн бүсийн байгуулахад илүү их боломжийг бүрдүүлэх нь мэдээж юм.


Их уншсан

холбоотой мэдээ