“Бэйдөү” навигацын систем нь Хятадын онцлогтой том төслүүд бие даан хөгжих зам нээсэн

2018-10-16 15:50:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Бэйдөү” навигацын систем нь Хятадын онцлогтой том төслүүд бие даан хөгжих зам нээсэн

10-р сарын 15-ны 12 цаг 23 минутад, Хятадын “Бэйдөү” навигацын 39, 40-р хиймэл дагуулыг Шичаны дагуул хөөргөх төвөөс “Чан Жэн-3 Б” зөөгч пуужингаар хөөргөж, нэг пуужингаар хоёр дагуулыг амжилттай хөөргөлөө. Энэ хоёр бол Хятадын “Бэйдөү III” навигацын системийн 15, 16 дахь дагуул юм. “Бэйдөү III” навигацын системийг энэ онд үндсэндээ байгуулж дуусан Нэг бүс нэг зам дагуу улс орнуудад үйлчлэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр, “Бэйдөү” навигацын систем Хятадын онцлогтой том төслийн бие даан хөгжих замаар явсан юм. 

Тус хоёр дагуул хөөргөснөөс хойш 3 цаг гаруйн дараа товлосон тойрог замдаа орж, туршилт, шалгалт, үнэлгээг даруй хийж эхэлсэн бөгөөдурьд хөөргөн ажиллуулж буй 14 хиймэл дагуултай нэгдсэн систем бүрдүүлэн үйлчилгээ үзүүлэх болно. 

“Бэйдөү” навигацын систем бол Хятадын хэрэгжүүлж буй бие даан зохион бүтээж, хөгжүүлж, бие даан ажиллуулж байгаа навигацын систем бөгөөд дэлхийн аль ч газар, ямар ч цагт, ямар ч нөхцөлд хэрэглэгчдэд байрлал тогтоох, хурд шалгах, цаг тааруулах өндөр нарийвчлалтай, найдвартай үйлчилгээ үзүүлж, зурвасаар мэдээлэх чадвартай юм. Хятадын Хиймэл дагуулын навигацын системийн удирдлагын тамгын газрын орлогч дарга Ма Жячин танилцуулж хэлэхдээ: “Бэйдөү” навигацын системийн чухал эд анги, хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг Хятадад үйлдвэрлэж, Хятадын онцлогтой том төслийн бие даан хөгжих замаар явсан юм гэжээ.  

“Хиймэл дагуулыг зохион бүтээх үйл явцад эд анги, электроникийн PCB хавтан, аппарат, тойрог замд ашиглах зэрэг олон талаар эд ангийн найдвартай чанарыг шалгаж, Хятадад үйлдвэрлэх асуудлыг зохицуулсан. Хэрэглээний талаар “Бэйдөү” чип, модулийг зохион бүтээсний үндсэн дээр гол салбар, бүс нутагт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, өөрийн зохион бүтээсэн бүтээгдэхүүнээ ашиглахыг шаардан, байн байн шинэчлэн сайжруулсан юм” гэжээ. 

Энэ оны 7-р сараас хойш “Бэйдөү” навигацын системд өндөр нягтралтай хиймэл дагуул хөөргөх үе шатанд орж, сар бүр нэг удаа хоёр дагуул хөөргөж, тус системийг бүрдүүлжээ. 4 сарын хугацаанд 8 дагуул хөөргөн, товлосон тойрог замд нь оруулсан юм. Ма Жячин танилцуулахдаа: Төлөвлөгөөний дагуу, мөн дэлхийн бөмбөрцгийн тойрог замын 2 хиймэл дагуул, дэлхийн бөмбөрцөгтэй адил тойрог замын 1 дагуул хөөргөнө. Энэ оны сүүлч гэхэд тус системийг үндсэнд нь байгуулж дуусган, Нэг бүс нэг зам дагуу улс орнуудад үйлчилж эхэлнэ гэжээ. 

“2018 оны сүүлчээр, “Бэйдөү III” навигацын үндсэн системийг байгуулж дуусган, Нэг бүс нэг зам дагуу улс орнууд, бүс нутагт үйлчилнэ. 2020 оны сүүлчээр, дэлхийн тэргүүний “Бэйдөү III” навигацын системийг байгуулж, дэлхий дахинд үйлчилнэ. 2035 онд “Бэйдөү”-гээр гол болгосон байрлал тогтоох, навигацын үйлчилгээ үзүүлэх, цаг тааруулах систем байгуулна. “Бэйдөү” навигацын систем шинэ дүр төрхөөр хүчин чадал ихтэй, улам сайн үйлчилгээ үзүүлж, хүн төрөлхтөнд үр ашгийг нь хүртээн, дэлхий дахинд үйлчлэх болно” гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ