Ши Жиньпин дарга Шямэнь хотын өнгө төрхийг сайшаав

2018-10-25 11:24:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын байгуулсан эдийн засгийн 4 онцгой   бүсийн нэг болох Шямэнь хотын хөгжлийг Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцын   хураангуй төрх гэж хэлж болно. 2017 оны 9 сард, тэнгисийн эрэг дэх энэ цэцэрлэгт   хотод БРИКС-ийн орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ. Хурлын үеэр   Ши Жиньпин дарга Шямэнь хотод ажиллаж байсан үеэ дурсаж: Энэ хот өөрчлөлт   нээлтийн үр шимээр өнөөгийн өнгө төрхөө олсон хэмээгээд, "Хичээл зүтгэлээр   амжилтад хүрэх" Шямэнь хотын үзэл баримтлалыг сайшаажээ. Өнөөдөр та бүхэндээ "Ши   Жиньпин утга учрыг тайлбарлах нь" цуврал нэвтрүүлгийн "өөрчлөлт нээлт"-ийн   дугаарын 4 дүгээр хэсгийг хүргэж байна. 

1985 оны зун Ши Жиньпин Хэбэй мужийн Жэндинээс   Шямэнь хотод очиж ажилласан түүхтэй. Тэр 2017 оны БРИКС-ийн орнуудын чуулга   уулзалтын үеэр хуралд оролцсон гадаад дотоодын төлөөлөгчдөд Шямэньд анх ирж   байснаа дурсаж, Шямэний хөгжил өөрчлөлтийн тухай ингэж ярьсан юм.

"32 жилийн өмнө би Шямэнь хотын орлогч даргаар   ирж ажилласан юм. Тэр үед би 32-той байлаа. Түүнээс хойш 32 жил өнгөрчээ. Тэр   үед Шямэнь хотод өндөр байшин бараг байхгүй, шөнийн гэрэлтүүлэг муутай, гадаадын   бизнес эрхлэгч, жуулчид ч цөөн байлаа. 32 жилийн дараа өнөөдөр далай тэнгис тэр   хэвээрээ байхад манай Шямэнь хотын хуучин төрх өөрчлөгдөж цоо шинэ хот болон   хөгжжээ. Өндөр барилгууд тэнгэр баганадан, өнгийн гэрэл шөнийг чимж, дээшээ   харваас цэлмэг тэнгэр, дөрвөн зүгийг ажваас ногоон цэцэрлэг бүрхжээ"

1985 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Шямэний   эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтын хүрээг арлын хэмжээнд өргөтгөсөн юм.   Тухайн үед Шямэнь хот Хятадын өөрчлөлт нээлтийн эхний ээлжийн эдийн засгийн   туршилтын онцгой бүс болж, Хятадын хөгжил эндээс эхэлсэн юм. Шямэнь хотын   хөдөлмөрчин олон хөгжлийн гараагаа эхлүүлж, хүч хөдөлмөрөөрөө энэ нутгийг орчин   үеийн, олон улсын хот болгон хөгжүүлжээ. Ши Жиньпин дарга хэлэхдээ: "Өнөөгийн   Шямэнь хот 30 жилийг туулж цоо шинэ дүр төрхтэй болсон юм. Өнөөдөр Шямэнь хот   өндөр үр ашигтай инновацыг хөгжүүлсэн хот болон хөгжиж, шинээр хөгжиж буй   үйлдвэрлэлийн хэмжээ 60 хувьд хүрч, шинэ эдийн засаг, үйлдвэрлэл хурдтай хөгжин,   худалдаа хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж, тэнгис, хуурай зам, агаарын   тээврээр тив дэлхийг холбожээ. Өнөөгийн Шямэнь хот онцгой төрхтэй, хүн байгаль   зохицсон экологийн цэцэрлэгт хот боллоо. Шямэнь хотын амжилт Хятадын 1.3 тэрбум   хүний хүчин чармайлтыг бүрэн харуулж байна."

Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш   ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн шантрашгүй зориг, цуцалтгүй зүтгэлээр   Хятадын онцлогтой социализмын замаар замнасан юм. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн:   Бид олон бэрхшээл, олон сорилттой тулгарсан ч тасралтгүй зүтгэж, цаг үетэй   зэрэгцэн урагшилж, өөрийн хүч хөдөлмөр, зориг тэвчээр, оюун ухаанаараа орчин   үеийн Хятадын хөгжлийн түүхийг бичиж явна.

Их уншсан

холбоотой мэдээ