Хятадын хөгжлийн толь-Лянжахэ тосгон

2018-10-25 17:24:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин залуу насаа дурсахдаа “Би Лянжахэ тосгоноос их юм сурсан” гэдэг. Лянжахэ бол Хятадын Шар хөрст өндөрлөгийн нэгэн жижиг тосгон. Тус тосгонд Ши Жиньпин даргын залуу насны дурсамж шингэсэн бөгөөд Хятадын өөрчлөлт нээлтийн томоохон гэрч юм. 2015 оны 9-р сард Ши Жиньпин Хятад улсын даргын хувиар анх удаа АНУ-д айлчлахдаа Номхон далайн тэртээ эрэг дэх Америкчуудад Лянжахэ тосгонд ажиллаж амьдарч байсан үеэ дурсан ярьж, тус тосгоныг Хятадын эрчтэй хөгжлийг тусгасан толь юм гэжээ. Одоо та бүхэндээ "Ши Жиньпин утга учрыг тайлбарлах нь" цуврал нэвтрүүлгийн "Өөрчлөлт нээлт"-ийн дугаарын 5-р хэсгийг хүргэе.

Өөрчлөлт нээлтийн 40 жил, эдийн засгийн ерөнхий хэмжээгээр дэлхийд хоёрт ордог болсон Хятад улсад асар их шинэчлэл авчирчээ. Тэгвэл 40 жилийн өмнө Хятад улс ямар байсан бэ? Энэ 40 жилийн турш Хятад улс хэрхэн өөрчлөгдөв? 2015 оны 9-р сарын 22-нд Вашингтонд болсон хүлээн авалтын үеэр Ши Жиньпин дарга залуу насаа дурсахдаа: 1960-аад онд би арван хэдтэй залуу Бээжингээс Шаньши мужийн Янь-Ань хотын Лянжахэ тосгонд томилогдон тариачдын дунд 7 жил амьдарсан. Тэр үед бид нүхэн гэрт амьдарч байлаа. Ядуу гэж жигтэйхэн. Хэдэн сар хэрчим махны бараа харахгүй. Тосгоны хүмүүс юу хүсэж байгааг би ойлгодог байлаа. Хожим би тэр тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга болж, үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хүмүүсээ дайчлан ажиллалаа. Тосгоны хүмүүсийг идэх махтай болгож, махаар дутаахгүй байлгахыг хүсдэг байлаа. Гэвч тэр үед энэ бол холын мөрөөдөл байж дээ. Энэ жилийн цагаан сараар би дахиад тэнд очсон. Тосгон авто замтай болж, хүмүүс тоосгон байшинд амьдарч, интернетэд холбогдсон байлаа. Ахмадууд үндсэн асрамжид хамрагдан, тариачид эмчилгээний даатгалтай, хүүхдүүд сайн боловсрол эзэмших боломж бүрджээ. Мах иднэ гэдэг ердийн хэрэг болсон байлаа. Хятадын мөрөөдөл бол ард түмний мөрөөдөл гэдгийг би бүр илүү ухамсарласан. Лянжахэ хэмээх энэ жижиг тосгон өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойших Хятадын нийгмийн хөгжил дэвшлийг тод тусгасан толь юм гэжээ.

Ши Жиньпин: Хятад одоо ч гэсэн дэлхийн хамгийн том хөгжиж буй орон гэдгийг бид сайтар ухамсарлах ёстой. Хятадын ард түмнийг сайн сайхан амьдруулахын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй. Хөгжил бол Хятадын тэргүүн чухал үүрэг хэвээр байна. Хятадын эрх баригчдын хамгийн чухал үүрэг бол бүх хүчээ дайчлан ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, хамтдаа баяжих явдал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ