Ухаалаг үйлдвэрлэлийг дэмжих систем бүрдлээ

2018-10-26 16:24:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 Эдийн засгийн өдрийн сонины мэдээ: Саяхан   Жянсү мужийн Наньжинд болсон 2018 оны дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн чуулганд Аж   үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Шин Гөбин: Сүүлийн жилүүдэд Хятадын   ухаалаг үйлдвэрлэлийг дэмжих систем анхан шатанд бүрдэж, чухал салбарт ахиц   гарган, туршилтын цэгийн ажил илэрхий үр дүнд хүрч, нээлттэй хамтын ажиллагаа   улам өргөжиж байна. Улсаас 305 туршилтын цэгийн төсөл хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн   үр ашиг нь 30 хувиар нэмэгдсэн гэжээ.
 
Хурлын үеэр нийтэлсэн “2017-2018 оны   Хятадын ухаалаг үйлдвэрлэлийн хөгжлийн тайлан”-гаас үзвэл, Хятад улс дэлхийн   ухаалаг үйлдвэрлэлийн хамгийн том зах зээл болсон, 2020 гэхэд зах зээлийн цар   хэмжээ 220 тэрбум гаруй юаньд хүрнэ. Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам 2017 оны   12-р сард “ухаалаг үйлдвэрлэлийн системийн нийлүүлэгчийн эхний хэсэг   жагсаалт”-ыг нийтэлсэн бөгөөд тэдний дунд 1 тэрбумаас дээш юанийн орлоготой   нийлүүлэгч 20 гаруй байсан юм.
 

Их уншсан

холбоотой мэдээ