Хятад, Монгол хоёр орны хүүхэд багачуудын урлагийн наадам болов
Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Үй Цай Хятад хэлний сургууль буюу Үй Цай радио күнзийн танхим, Хөх хотын Үндэстний лаборатори сургууль хамтран зохион байгуулсан “Хятад, Монгол хоёр орны шинэ эриний хүүхэд багачуудын урлагийн наадам” 10-р сарын 24-25-нд Хөх хотод зохиогдлоо.
Энэ жил Улаанбаатар хотын ерөнхий боловсролын Үйцай дунд сургууль, Хөх хотын Үндэстний лаборатори сургууль найрсаг хамтын ажиллагаатай болсны 20 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн урлагийн наадамд Үйцай күнзийн сургалтын танхимын 79 сурагч Өвөр Монголд очиж, Хөх хотын Үндэстний лаборатори сургуулийн 400 гаруй хүүхэдтэй урлагийн наадамд оролцон, үндэстний онцлогтой урлагийн үзүүлбэрээ хүргэж, мөн Хятад хэл соёлыг хэр зэрэг сурч эзэмшиж байгаагаа харуулан Хятадын онцлогтой дуу бүжгийн тоглолт хийжээ.
МУ-аас БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ-ын ерөнхий консул Мөнх-Эрдэнэ хүүхэд багачуудын урлагийн наадмыг өндрөөр үнэлж, хоёр орны соёл, боловсролын салбарын найрсаг хамтын ажиллагааг баяжуулж, хоёр орны хүүхэд багачуудын ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлсэн гэжээ.