Бээжингийн бизнесийн төлөөлөгчдийн бэлтгэл ажил урагштай байна

2018-10-30 17:17:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 11-р сарын 5-нд Шанхай хотод нээгдэх гэж байна. Тус экспод оролцох Бээжин хотын бизнесийн төлөөлөгчдийн ажил урагштай, тухайн үед Бээжингийн томоохон бодлого болох бизнесийн боломжийг сурталчилж, олон гэрээ байгуулахыг хичээх болно. 

Бээжин хотын бизнесийн хорооны дэд дарга Кэ Юунгө 29-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Экспод оролцохоор бүртгүүлсэн Бээжин хотын аж ахуйн нэгж, хувь хүний тоо төсөөлснөөс илүү гарах төлөвтэй байна гэжээ.

Хятадын олон улсын импортын анхдугаар экспод бүртгүүлэх ажил 8-р сарын 31-нд дуусгавар болсон. Бээжингийн бизнесийн төлөөлөгчид нийт 4741 аж ахуйн нэгж, 14 мянга 354 хувь хүнийг бүртгэсэн нь төсөөлснөөс1 8.5 ба 19.6 хувиар тус тус илүү байна гэжээ. 

Экспогийн бэлтгэл комиссын ажлын шаардлага ёсоор, Бээжингийн бодит байдалтай уялдуулж, хотын орлогч дарга Ин Юун тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг бүрдүүлж, түүний харьяа төрийн өмчийн аж ахуйн нэгжийн бизнесийн төлөөлөгчид, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, авто машины бизнесийн төлөөлөгчид, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хил дамнасан цахим худалдааны төлөөлөгчид зэрэг 16 бизнес төлөөлөгчдийг хуваарилсан байна. 

Бээжингийн бизнесийн төлөөлөгчид бэлтгэн нийлүүлэх ажилд анхаарлаа хандуулж, гүйлгээгээ идэвхтэй нэмэгдүүлж байна. Хэ Юнгөү: Бизнесийн төлөөлөгчид тус тусын салбартаа статистик гаргаж, нийлүүлэлт ба эрэлт хэрэгцээг холбох зэргээр худалдан авах хэмжээгээ тооцоолон, гол гол аж ахуйн нэгж, худалдан авах томоохон төсөлд илүү анхаарч, худалдаа, гүйлгээний хэмжээгээ нэмэгдүүлж байна гэжээ. 

“Бээжингийн бизнесийн төлөөлөгчид экспогийн  цахим лангуу, Bank of China-гийн “Бизнесийнхэн ба үйлчлүүлэгчдийн зуучлах төсөл”, экспогоос өмнөх уулзалт зэрэг боломжийг ашиглан мэдээллийг аж ахуйн нэгжүүдэд цаг тухайд нь дамжуулж, “цахим лангуу”-гаар дамжуулж аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулж, тэдний сонирхож буй бизнесмен ба бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, тэднийг экспогийн үеэр уулзуулж, наймаа тохиролцоход урьдаас бэлтгэсэн юм” гэжээ 

Бээжин хотын бизнесийн төлөөлөгчид тус экспог импортын барааны боломж хайхаас гадна Бээжин хотын томоохон бодлого болон бизнесийн боломжийг сурталчлах чухал индэр болгож байна. Бээжингийн Бизнесийн хорооны дэд дарга Хэ Юнгөү: Бээжингийн бизнесийнхэн олон янзын арга хэмжээ авч аль болох олон төсөл хэрэгжүүлэн, дэлхийд нэртэй аж ахуйн нэгжүүдийг Бээжин хотод татан, Бээжин хотын чансаатай эдийн засгийн бүтцийн бүтээн байгуулалтад туслах болно гэжээ. 

Хэ Юнгөү: 11-р сарын 6-нд “Бээжин хотын нээлттэй байдал бизнесийн хязгааргүй боломж бүрдүүлж байна-Бээжин хотын өндөр хөгжилтэй зах зээлийн боломжуудыг хуваалцъя” сэдэвт арга хэмжээ зохиож, Бээжин хотын шинэ ээлжийн нээлттэй бодлогыг танилцуулж, чухал төслүүдэд гарын үсэг зурах болно гэжээ. 

 

Их уншсан

холбоотой мэдээ