Шинэ ажил эрхлэлт бүтэн жилийн зорилтоо урьдчилан биелүүлэв

2018-10-31 16:09:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

31-нд Бээжин хотноо, Хятадын Хүний нөөц,   нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Айхүн: 1-9-р сард хот хөдөөгийн   11 сая гаруй хүн шинээр ажлаар хангагдсанаар бүтэн жилийн зорилтоо нэг улирлын   өмнө биелүүллээ. Мөн, гуравдугаар улирлын эцсээр, бүх Хятадад бүртгүүлсэн   ажилгүйдлийн хэмжээ 3.82 хувиар буурч, олон жилийн турших хамгийн доод түвшинд   хүрсэн гэжээ.
Мөн өдөр, Хүний нөөц, нийгмийн хамгааллын   яамны хийлгэсэн 2018 оны гуравдугаар улирлын хэвлэлийн бага хуралд Лү Айхүн:   Эхний гурван улиралд, Хятадын ажил эрхлэлтийн байдал үндсэндээ тогтвортой, гол   гол үзүүлэлтэд эерэг хандлага гарсан гэжээ.
Хот хөдөөгийн шинээр нэмэгдсэн ажил олголт   тогтвортой нэмэгдэж, 1-9-р сард хот хөдөөгийн 11 сая гаруй хүн шинээр ажилтай   болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 100 мянгаар нэмэгдэж, бүтэн жилийн зорилтоо   урьдчилан биелүүлсэн байна.
Гол салбаруудын ажил эрхлэлт сайн, энэ онд   8.2 сая оюутан төгссөн ч ажил эрхлэлт тогтвортой байна. Хөдөө тосгоны ажиллах   хүчийг шилжүүлэх ажил эрхлэлтийн байдалд тогтвортой ахиц гарч, эхний 9 сард,   ажлын байраар хангахад бэрхшээлтэй 1 сая 360 мянган хүнийг ажлаар хангасан нь   өнгөрсөн оны мөн үеэс 30 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.   Ренчинсоо
 

Их уншсан

холбоотой мэдээ