“144 цаг визгүй зорчих” арга хэмжээ авч байна
Удахгүй болох Хятадын олон улсын импортын анхдугаар экспог угтан Шанхай хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын хилийн удирдах газар, Шанхай хотын Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газар “144 цаг визгүй зорчих” арга хэмжээ авч байна. 11-р сарын 1-нээс эхэлж, Шанхай боомт гадаадын иргэдэд “144 цаг визгүй зорчих бодлого” хэрэгжүүлж, цахим өргөдлийн системээр хил нэвтрэх өргөдөл өгч, Шанхайд очсоны дараа автомат хэвлэх машинаар “Хилээр орох карт” хэвлэн, маш их цаг хугацаа хэмнэх юм байна.