Импортын экспод зориулж өгүүлэл нийтлэв

2018-11-04 15:08:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

   

Импортын экспод зориулж өгүүлэл нийтлэв

4-нд Хятадын төв телевизийн сайт (www.cctv.сom) Хятадын олон улсын импортын   анхдугаар экспод зориулж "Хятадын хөгжил-дэлхийн боломж" сэдэвт тоймчийн өгүүлэл   нийтэлжээ.
 Өгүүлэлд: 11-р сарын 5-нд  Шанхай хотод   Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгдэх гэж байна. Тус экспод 3000   гаруй аж ахуйн нэгж оролцож, дэлхийн худалдааны баялгийг нэгтгэн үзүүлэх бөгөөд   150 улс орон, бүс нутгийн удирдлага, аж үйлдвэр худалдааны зүтгэлтэн, мөн олон   улсын байгууллагын албан тушаалтнууд худалдааны хамтын ажиллагаа хөгжлийн хэтийн   төлөвийг зураглана. Ши Жиньпин даргын өөрийн биеэр төлөвлөсөн Хятадын олон улсын   импортын анхдугаар экспо өөрчлөлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлсэн 40 жилийн ойн   үеэр Хятад улсад зохион байгуулж буй импортоор гол сэдэв болгосон, үндэсний   хэмжээний анхны экспо юм. "Энэ бол ердийн нэг экспо биш, зах зээлийг сайн дураар   нээлттэй болгож буй чухал мэдээлэл, үйл ажиллагаа юм" гэж Ши Жиньпин дарга   хэлсэн нь шинэ эрин үед Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлэх итгэл   зоригийг харууллаа. Хятадын нээлттэй байдал хумигдахгүй, харин улам өргөн болно   гэдгийг Хятад улс дэлхий дахинд бодит үйл ажиллагаагаараа зарлаж байна   гэжээ. 
 Өгүүлэлд: Хятад улс эдийн засгийн даяаршлын   ашиг хүртэгч, хувь нэмэр оруулагч юм. Хятадын эдийн засгийн хөгжил дэлхийн эдийн   засгийг дайчлах "чухал хөдөлгүүр" болов. БНХАУ хамтын ажиллагааны нээлттэй   харилцан ашиг хүртэх загварыг нээж, олон улсын шударга, зүй ёсны дэглэмийг   байгуулахын төлөө хүчин зүтгэж, эдийн засгийн даяршил, хөгжлийн тэнцвэртэй   чанарыг ахиуллаа. 

Импортын экспод зориулж өгүүлэл нийтлэв

"Хятадын хөгжлийн хурдан галт тэрэгт олон улс орны иргэд   суухыг Хятадын ард түмэн хүсэж байна." Тус экспог зохион байгуулж буй нь БНХАУ   чөлөөт худалдааг ахиулж, нээлттэй байдлаа өргөжүүлэн, Хятадын хөгжил дэлхийд   боломж нээж буйг хүмүүст уламжлахын төлөө юм. Энэ үзэсгэлэнгээр боломж   болгож, өргөнөөр солилцоо өрнүүлж, эдийн засгийн даяаршлыг улам нээлттэй,   хүртээмжтэй, харилцан ашиг хүртэх чиглэлээр хөгжүүлэн, үүрдийн энх тайван,   аюулгүйн баталгаатай, хамтдаа хөгжиж дэвшсэн үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг   байгуулахын төлөө гар гараа барин урагшлахыг бид улс орнуудаас хүсэж байна гэж   Ши Жиньпин онцолсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ