Ши Жиньпин экспогийн нээлтийн ёслолд илтгэл тавив

2018-11-05 12:00:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин экспогийн нээлтийн ёслолд илтгэл тавив

ХОУР-гийн мэдээ: 5-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавилаа.

Ши Жиньпин илтгэлдээ: Олон улсын импортын экспог зохион байгуулж байгаа нь Хятад улсын гадаадад нээлттэй бодлогоо шинэ өндөр түвшинд хөгжүүлэх чухал шийдвэр, Хятад улс дэлхий дахинд хандан зах зээлээ санаачилгатай нээж буй чухал бодлого юм. Энэ нь олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, чөлөөт худалдааг хөгжүүлэх тухай Хятад улсын байр суурийг харуулж, Хятад улс нээлттэй эдийн засгийг хөгжүүлж, эдийн засаг даяаршлыг дэмжсэн бодит үйл ажиллагаа юм гэжээ.

Ши Жиньпин экспогийн нээлтийн ёслолд илтгэл тавив

Эдийн засгийн даяаршил бол эргүүлж болшгүй түүхийн урсгал, нээлттэй хамтран ажиллах нь олон улсын худалдаа, эдийн засгийн чухал хөдөлгөх хүч, дэлхийн эдийн засаг тогтвортой сэргэн хөгжих бодит шаардлага, хүн төрөлхтний нийгмийг хөгжүүлэх цаг үеийн шаардлага юм гэж Ши Жиньпин онцлоод улс орнууд урам зоригоо хөвчлөн, нээлттэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг хүсэж байна гэжээ. 

Ши Жиньпин экспогийн нээлтийн ёслолд илтгэл тавив

Ши Жиньпин: Нээлттэй байдлаа тэлэхийн тулд Хятад улс дараах таван талын ажлыг эрчимжүүлнэ гэжээ. Тухайлбал: Импортын нөөц боломжийг идэвхжүүлнэ. Хятад улс гаалийн татварыг улам хөнгөлж, импортын гараа, дамжлагын тогтолцооны чанартай өртгийг бууруулж, үндэстэн дамнасан цахим бизнес зэрэг шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн хөгжлийг улам түргэтгэнэ. Хоёрт, зах зээлд оруулах стандартыг улам тэлнэ. Хятад улс банк санхүүгийн салбарыг нээлттэй хөгжүүлэхээ тогтвортой ахиулж байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид анхаарч байгаа бөгөөд дотоодын зах зээлийн ялгаа ихтэй байгаа боловсрол, эм эмчилгээ зэрэг салбарт гадаадын хөрөнгө ороход тавих хязгаарлалтыг улам чөлөөснөөр ирэх 15 жилд Хятадын импортын бараа 30 их наяд, үйлчилгээ 10 их наяд гаруй ам.долларт хүрч болзошгүй юм. Гуравт, олон улсын бизнес эрхлэлтийн таатай нөхцөл бүрдүүлнэ. Хятад улс хууль дүрмийн дагуу гадаадын бизнес эрхлэгчдийн хууль ёсны, тэр тусмаа тэдний оюуны өмчийн эрхэнд халдахыг хориглон, хатуу шийтгэж, оюуны өмчийн эрхийг хянаж шалгах ажлын үр ашгийг нэмэгдүүлж, шийтгэх ба нөхөн төлүүлэх тусгай тогтолцоог зээлдэн оруулж, хууль зөрчигчдөд ногдуулах өртөг, торгуулийг нэмнэ. Дөрөвт, гадаадад нээлттэй хөгжих шинэ түвшин бий болгоно. Тавд, олон талт болон хоёр талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцааны хэлэлцээрийг эртхэн байгуулж, Хятад-Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ахиулж, Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээний үйл явцыг түргэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ. 

Хятад улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулж Ши Жиньпин хэлэхдээ: Хятадын эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийн ерөнхий төлөв байдал өөрчлөгдөөгүй, чанартай хөгжлийг тулгуурлаж буй үйлдвэрлэлийн гол хүчин зүйл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, урт хугацаанд өсөн нэмэгдэх ерөнхий хандлага өөрчлөгдөөгүй. Мөн үндэсний макро тохируулгын хүчин чадал улам нэмэгдэж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь хөгжлийг улам бүр хөдөлгөх хүчээр сэлбэж байна. Хятад улсын эдийн засаг түргэн хөгжлөөс чанартай хөгжилд амжилттай шилжих болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ