Ши Жиньпин даргын хэлсэн үг даян дэлхийд итгэл үнэмшил төрүүллээ

Д.Хүчитбаатар 2018-11-06 15:36:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд тавьсан илтгэл олны анхаарлыг ихэд татсан юм. Нээлтийн арга хэмжээнд урилгаар оролцсон Индонезийн Үндэсний телевизийн захирал Хельми Яхья манай радиод өгсөн ярилцлагадаа: Ши Жиньпин даргын илтгэл даян дэлхийд өөдрөг, эрч хүчтэй итгэл үнэмшил төрүүллээ гэжээ. 

Тэрээр: Ши Жиньпин дарга илтгэлдээ Хятад улсын өөрчлөлт нээлтийн үйл явц зогсохгүй гэдгийг олонтаа онцолсон нь Хятад улс улам өндөр түвшинд нээлттэй хөгжиж, улам их амжилтад хүрнэ гэсэн илтгэл үнэмшил, эрч зоригийг даян дэлхийд уламжиллаа. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилд Хятад улс асар их амжилт гаргасан нь энэ стратеги, бодлогын зөв болохыг гэрчилж байна. Импортын анхдугаар экспо зохион байгуулж байгаа нь Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлогын залгамж чанарыг харуулж байна гэжээ.

 



Их уншсан

холбоотой мэдээ