Импортын экспо хөгжиж буй орнуудад шинэ боломж нээж байна

2018-11-10 16:01:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Та   бүхэн Замби улсын зөгийн балнаас амсаарай”, “Туркийн онцлогтой зайрмаг бусдаас   өөр шүү”, “Индонезийн FINNA сам хорхойн зүсмэлийг амсаж үзээгүй бол та сам   хорхой идэж үзээгүйтэй ижил”... Хятадын олон улсын импортын анхдугаар экспод   хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн олны анхаарлыг их татаж, хөгжиж буй орнууд,   хөгжлөөр тааруу орнуудын аж ахуйн нэгжүүдийн орон нутгийн брэнд бүтээгдэхүүн маш   олон худалдан авагчийг татаж байна.  

Импортын экспо хөгжиж буй орнуудад шинэ боломж нээж байна

“Ганц мод гал болохгүй, ганц хүн айл   болохгүй” гэж Хятад улсын дарга Ши Жиньпин олон улсын хурал чуулганд олонтоо   ярьж, хамтран ажиллахыг уриалж байсныг Хятад улсад болж буй импортын экспо   хэрэгжүүллээ. Хөгжсөн орнууд дэвшилтэт, шинэ технологи, бүтээгдэхүүнээ   танилцуулж байхад хөгжиж буй орнууд, хөгжлөөр тааруу орнууд хүнс, хөдөө аж ахуй,   хувцас гоёл, өргөн хэрэглээний бараа, соёл, аялал жуулчлал зэрэг тус тусын   онцлогтой бараа бүтээгдэхүүнээрээ экспод оролцож байна. Аз жаргалтай амьдрана   гэдэг хүн төрөлхтний нийтлэг мөрөөдөл, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй гэдгийг   үүнээс харж болно. Ши Жиньпин дарга урьд нь “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын   цогц” байгуулах тухай санаачилга дэвшүүлж байсан бөгөөд импортын экспогийн   нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Багтаамжтай, харилцан ашигтай хамтын ажиллагааг   бий болгож улс орнуудын хамтын хөгжлийг эрчимжүүлье гэжээ. Энэ нь хувь заяаны   хамтын цогц байгуулахад зүг чиг зааж өгч байгаа хэрэг юм.  

Импортын экспо хөгжиж буй орнуудад шинэ боломж нээж байна

Импортын экспо багтаамжтай, харилцан ашигтай   хамтын ажиллагааг бий болгоход үлгэр жишээ болж байна. Их хорь, БРИКС, ШХАБ   зэрэг олон улсын байгууллагын гишүүн орнууд, Нэг бүс нэг зам дагуу 58 улс,   хөгжлөөр тааруу 35 улс зэрэг 172 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага,   3600 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа нь үүнийг гэрчилж байна. Хятадын тал   экспод оролцож буй аж ахуйн нэгжүүдэд янз бүрийн үйлчилгээ үзүүлж, уулзалт,   хөрөнгө оруулалтын тайлбар зэрэг худалдаа, эдийн засгийн цуврал арга хэмжээ авч   хэрэгжүүлжээ...

Импортын экспо хөгжиж буй орнуудад шинэ боломж нээж байна

Хятад ба экспод оролцогч бусад орны хамтын   зүтгэлээр энэ удаагийн импортын экспо нь улс орнууд ололт амжилт, туршлагаа   танилцуулж хуваалцах индэр боллоо. Хөгжиж буй орнууд, хөгжлөөр тааруу улс орнууд   өвөрмөц бараа бүтээгдэхүүний давуу талдаа түшиглэн тус экспогоос бизнесийн асар   их боломж, зах зээлийг нээж олжээ. Жишээ нь Бразилын махан бүтээгдэхүүн   боловсруулагч JBS корпорац экспогийн хоёр дахь өдөр Алибаба групптэй 1.5 тэрбум   долларын өртөг, 3 жилийн хугацаатай бараа нийлүүлэлтийн гэрээ байгуулсан бол   Хятадын олон бизнес эрхлэгчид Замбигийн үнэт эдлэлийн Хятад дахь төлөөлөгчийн   эрхийн төлөө өрсөлдсөн гээд олныг дурдаж болно. Импортын экспод оролцож, Хятадын   зах зээлийн боломжоос хуваалцан, эдийн засгийн даяаршилд нэгдэж,   бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх хүч чадлыг нэмэгдүүлсэн нь хөгжиж буй орон, хөгжлөөр   тааруу улс орнуудын хувьд асар том боломж болжээ. Энэ тухай ДХБ-ын ерөнхий   захирал Роберто Азевего хэлэхдээ: Хятад улс урт хугацааны турш хөгжлөөр тааруу   улс орнууд, хөгжиж буй орнуудтай харилцаа тогтоож, импортоо өргөтгөх нь тэдгээр   улс орнуудад улам их ашиг хүртээх болно гэжээ.

НҮБ-ын 2017 онд нийтэлсэн “Хөгжлөөр тааруу   улс орнуудын 2017 оны нөхцөл байдал” тайлангаас үзвэл, дэлхийн 40 гаруй улс   орныг хөгжлөөр тааруу улс орноор бүртгэсэн бөгөөд Хятад улс тэдгээр орнуудад   хамгийн их хөрөнгө оруулж байна. Энэ оны 7-р сард Йоханнесбург хотод болсон   БРИКС-ийн чуулга уулзалтад, “Ирээдүйд Хятад улс хэрхэн, хэр зэрэг хөгжихөөс үл   хамаарч, хэзээд хөгжиж буй орон хэвээр байж, хөгжиж буй бусад орныг дэмжиж   ажиллахаа үргэлжлүүлнэ” гэж Ши Жиньпин дарга хэлсэн юм. Экспод оролцож байгаа   улс орнуудын идэвх, арга хэмжээний багтаамжтай, хүртээмжтэй байдал нь Хятад улс   амлалтаа нэгбүрчлэн биелүүлж буйн хамгийн тод илрэл юм.

Даяаршлын эсрэг үзэл, худалдааг ивээх үзэл   өндийж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах дарамт ихсэж байгаа зэргийн улмаас   хөгжиж буй орон, тэр тусмаа хөгжлөөр тааруу орнуудад хамгийн их дарамт болж   байна. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хүн   төрөлхтөнд тулгарч буй нийтлэг эрсдэл, сорилтыг зохицуулахад зөвхөн Хятад улсад   түшиглэхгүй, харин дэлхийн бүх улс орнууд адил талаа нэгтгэн санал зөрөлдөөнөө   хойш тавьж, тус тусын давуу талаа дайчилж, багтаамжтай хөгжихөд түшиглэх   хэрэгтэй юм. Ши Жиньпин даргын экспогийн нээлтэд хэлсэнчлэн: Эдийн засгийн   даяаршил улам гүнзгийрч буй өнөө үед хүчирхэг нь буурайгаа дарлаж, ганцаараа   ашиг хүртдэг зам улам мухардана. Харин багтаамжтай, тэгш, хүртээмжтэй байж,   харилцан ашигтай хамтран ажиллах нь хамгийн зөв сонголт, зөв гаргалгаа юм. Тэр ч   утгаараа энэ удаагийн экспо хүн төрөлхтөн хамтдаа зөв замаар замнаж, сайхан   ирээдүйг цогцлоход шинэ, том хаалга нээж өгсөн гэж хэлж болно. 

Их уншсан

холбоотой мэдээ