УТЗЗ-ийн гишүүд 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав

2018-11-21 17:19:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 500   гаруй гишүүд Үндэсний музейд гарч буй “Агуу их өөрчлөлт-Өөрчлөлт нээлттэй   бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойн үзэсгэлэн”-тэй танилцав. Өөрчлөлт нээлтийн   манлайлагчийн хувьд, үүргээ гүйцэтгэж, ажлын байрандаа өөрчлөлт шинэчлэлийг улам   гүнзгийрүүлэн хөгжүүлэх ёстой гэж үзэсгэлэнтэй танилцсан гишүүд ярьж байлаа.

УТЗЗ-ийн гишүүд 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав

Хятадын Үндэсний музейд гарч буй “Агуу их   өөрчлөлт-Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойн үзэсгэлэн”-д 1978   оноос өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойших Хятадын 40 жилийн   гайхамшигт үйл явдлыг олон өнцөг, бүх талаас нь харуулжээ. Хятадын анхны хувийн   үйлдвэр, бизнесийн лицензийн зөвшөөрөл, анхны патентын эрхийн гэрчилгээ, анхны   илээр тараасан хувьцаа зэрэг олон түүхэн ховор зураг, бодит эд өлгө, загварыг   тавьсан нь өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жил Хятад улс амаргүй зам   туулж ирсний нотолгоо юм. 

УТЗЗ-ийн гишүүд 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн,   Хятадын ШУА-ийн Технологийн хөгжлийн стратегийн зөвлөх институтийн дэд захирал   Фэнь Жэ хэлэхдээ:

“Бид 30 хүрэхгүй жилд хөгжингүй орнууд 100   гаруй жил зарцуулан байж хийсэн хотжилтыг өрнүүлж, 20 хувь хүрэхгүй байсан   хотжилтыг 60 гаруй хувьд хүргэн, дунд зэргийн хөгжингүй орны хотжилтын түвшинд   хүрсэн, мөн олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий Бээжин-Тяньжинь-Хэбэй, Хөх   мөрний гурвалжин хойг, Жужян мөрний гурвалжин хойгийн бүс зэрэг хотын групп   байгуулж, эдийн засгийн бодит хүчин чадалд их өөрчлөлт гарлаа. Мөн ядуусыг   тэтгэх талаар ихээхэн амжилт гаргаж, ядуурал үүсэх хэмжээг хамгийн доод түвшинд   хүргэсэн бол 2020 он гэхэд төв засгийн газрын хуваарилалтын дагуу ядуусыг   нарийвчлалтай тэтгэх ажлыг бүрэн дуусгавар болгож, нийт иргэдээ ядуурлаас гаргах   болно” гэжээ. 

УТЗЗ-ийн гишүүд 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав

Үзэсгэлэнд “Тяньгүн-2” сансрын лаборатори,   “Чан-Э-3” сарны тандалтын аппарат, “Жяолүн” тэнгисийн гүний шумбагч аппарат,   “Тяньхэ 3” супер компьютер, “Фүшин” хурдны галт тэрэг зэрэг “Хятадын хурд”-ыг   харуулсан технологийн дэвшил, ололт амжилтууд УТЗЗ-ийн гишүүдэд гүн сэтгэгдэл   төрүүлжээ. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Хятадын Инженерийн академийн академич Хуан   Лүчи хэлэхдээ:

“Урьд бид олон салбарт бусдын   хойноос дагадаг, улмаар зэрэгцэж явдаг байсан бол одоо манлайлж явах боллоо”   гэжээ.

УТЗЗ-ийн гишүүд 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцав

Энэ 40 жилд, 3-р аж үйлдвэр, нийтийн өмчийн   бус аж ахуйн нэгжүүд ажил олголтын гол цогц байжээ. Аньхуй мужийн Хуаншаний   жижиг аж ахуйн нэгжүүдийн инновацын баазын зургийн дэргэд УТЗЗ-ийн БХХ-ны   гишүүн, Төв хорооны намын сургуулийн профессор Дин Юаньжү хэлэхдээ:

“Өөрчлөлт хөдөө тосгоноос, тариачид баян   амьдралтай болсноор эхэлсэн. 1980-аад оны дундуур би Фэй Шяотүн профессорын   удирлагаар хөдөө тосгоны аж ахуйн судалгаа хийдэг байлаа. Энэ зургийг хараад   1990-ээд оны үеийн өөрчлөлт, нийтийн өмчийн бус эдийн засгийн хөгжил санаанд орж   байна” гэжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнтэй танилцсан   УТЗЗ-ийн БХХ-ны гишүүдийн ихэнх нь энэ жил шинээр сонгогдсон юм. Тэд ололт   амжилтыг бахдаж өөрсдийн үүрэг хариуцлагыг ухааран мэдэрч байлаа.

УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн Фан Же: Өөрчлөлтийн   зорилтоо бат санаж, үүрэг хариуцлагаа улам сайн биелүүлж, өөрчлөлт нээлттэй   байдлыг улам гүнзгийрүүлнэ. Судалгаа сайн хийж, ялангуяа хөгжлийг боогдуулж   байгаа асуудлыг шийдвэрлэх арга зам, бодлогыг түлхүү судална   гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ