Өөрчлөлт нээлтийн бодлого урьд байгаагүй амжилтад хүрлээ гэв

2018-12-13 15:44:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов 12-нд Элчин сайдын яамандаа хийлгэсэн жил тутмын ээлжит хэвлэлийн бага хуралд: Хятадын өөрчлөлт хийж, нээлттай байлгасны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ 40 жилд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн замнал дэлхий дахинд хосгүй гайхамшигтай, урьд байгаагүй амжилтад хүрсэн юм гэжээ.

Денисов хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: 40 жилийн өмнө би ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яамны залуу ажилтан байлаа. Үзэл санаагаа чөлөөлж, үнэн зөвийг эрэлхийлэх сонгодог дүгнэлт дэлхийн хэмжээнд тархаж, Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй байлгах ажлаа эхлүүлж байсныг би нүдээр үзсэн юм гэжээ.

Тэрээр: Өөрчлөлт хийж, нээлттэй байлгах нь зөвхөн Хятадад бус эрин үеийн дэлхий дахины улс төрийн үйл амьдралд чухал ач холбогдолтой байлаа. 2018 онд Хятадын хүн нэг бүрт оногдох ДНБ 10 гаруй мянган ам.долларт хүрэх төлөвтэй байна. 40 жилийн турш Хятад улс урьд байгаагүй амжилтад хүрч, ядуурлыг бараг үгүй болголоо. Хятад улс өнөөгийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч бөгөөд дэлхийн худалдааны хөтлөн дагуулагч болсон гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ