"БНХАУ: Өөрчлөлт хийсэн түүх"-ийг дэлгэцэнд гаргах ёслол хийв

2018-12-14 17:30:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"БНХАУ: Өөрчлөлт хийсэн түүх"-ийг дэлгэцэнд гаргах ёслол хийв

ХОУР-гийн мэдээ: 12-р сарын 14-нд Хятадын Үндэсний музейд Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилд зориулсан "БНХАУ: Өөрчлөлт хийсэн түүх" гурван ангит баримтат киног дэлгэцэнд гаргах ёслол хийлээ. Тус киног Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба дэмжиж, CICC компани, Youku, АНУ-ын Discovery суваг хамтран бүтээжээ. Киног 12-р сарын 15-нд гадаад дотоодод зэрэг дэлгэцээр гаргах юм.

"БНХАУ: Өөрчлөлт хийсэн түүх" кино 3 ангитай. "Хөдөө тосгоны өөрчлөлт" ангид 1978 оноос шинэ эрин хүртэлх өөрчлөлт нээлтийн бодлого Хятадын хөдөө тосгонд асар их өөрчлөлт гаргасныг харуулсан бол "Мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн" нь ангид өөрчлөлт нээлттэй бодлого Хятадуудад хөгжлийн шинэ боломж нээж өгч, Хятадуудын мөрөөдлөө биелүүлж яваа тухай түүхийг өгүүлжээ. Харин "Ирээдүйгээ цогцоолон байгуулах" нь ангид Хятадуудын боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг амьдралын арга хэлбэр хэрхэн өөрчлөгдсөн тухай өгүүлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ