Үндэстний цөөнхийн 500 мянган оюутныг сургав

2018-12-16 15:40:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд, ӨМӨЗО-ны захиргаанаас сэтгүүлчийн мэдээлснээр, Өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш ӨМӨЗО үндэстний боловсролын хөгжилд анхаарал хандуулж, үндэстнийцөөнхийннийт 506 мянган оюутныг сургасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 40 жилийн турш ӨМӨЗО үндэстний боловсролын салбарын хөгжлийг тэргүүлэх чухалсалбар болгож, "ӨМӨЗО-ны үндэстний боловсролын дүрэм" зэрэг олон хуулийн баримт бичгийг баталснаар үндэстний боловсролын бодлого, хуулийн хүрээндбаталгаажжээ. ӨМӨЗО социализмын үнэт зүйлийн үзэл баримтлал бий болгох, хэрэгжүүлэхийг үндэстний боловсролын үйл явцад шингээж, намын үндэстний тухай онол, үндэсний бодлого, үндэстнүүдийн харилцааны тухай мэдлэгийг зааж сургасан байна. ӨМӨЗО "хос хэлээр сургах" систем байгуулахыгэрчимжүүлж, монгол, хятад хэлийг эзэмшүүлэх зорилт тавин, бүх насны сургалт, багш нарын эгнээ, сургалтын нөөцийг бүрэн хангах хос хэлний боловсролын систем байгуулж байна.

Бүх шатны санхүүгийн алба ӨМӨЗО-ны үндэстний боловсролын салбарын хөгжилд тусгай хөрөнгө зарцуулж, "10-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 100 сая юань, "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 1.2тэрбум юаньбайсан бол"12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 2 тэрбум юань хүртэлнэмэгдүүлсэн юм. Өнөөгийн байдлаар ӨМӨЗО-нд үндэстний цөөнхийн нийт 969 мянган сурагч сурч боловсроч байгаань 1978 оны үеэс 386 мянгаар нэмэгдсэн байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ