Ши Жиньпин Хонконгийн засаг даргатай уулзав

2018-12-17 19:55:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Хонконгийн засаг даргатай  уулзав

17-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ажлаа тайлагнахаар Бээжинд ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юе Э-тэй уулзсан бөгөөд түүний Хонконгийн өнөөгийн нөхцөл байдал, онцгой бүсийн засаг захиргааны ажлын талаарх тайланг сонссон байна.

Ши Жиньпин Хонконгийн засаг даргатай  уулзав

Ши Жиньпин: нэг жилийн турш, засаг дарга Линь Жэн Юе Э Хонконгийн онцгой бүсийн засаг захиргааг удирдан, үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, “Нэг улс хоёр систем”-ийн чиг хандлага, тулгар хуулийг хамгаалж, Хонконгийн урт хугацааны хөгжилд нухацтай төлөвлөгөө хийсэн бөгөөд Гуандүн, Хонконг, Макаогийн том бүсийн бүтээн байгуулалт, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, өргөн олон оршин суугчдын ашиг сонирхлын асуудлыг сайтар зохицуулж, сайн сайхан ололт амжилтад хүрсэн байна. Тав засгийн газар засаг дарга Линь Жэн Юе Э болон онцгой бүсийн засаг захиргааны ажлыг гүйцэд үнэлж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ