Өөрчлөлт нээлтээ гуйвшгүй баримтлан хөгжүүлнэ

2018-12-18 16:43:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Өөрчлөлт нээлтээ гуйвшгүй баримтлан хөгжүүлнэ

18-нд Бээжин хотод Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн хурал болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцон, чухал үг хэллээ. Ши Жиньпин: Өөрчлөлт нээлтийн бодлого бол Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхэн дэх агуу их хувьсгал бөгөөд Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулалтыг эрчтэй хөгжүүлсэн юм гэжээ.

1978 оны 12-р сарын 18-нд ХКН-ын XI сонгуулийн III бүгд хурал болж, Хятадын өөрчлөлт нээлт, социалист орчин үеийн шинэчлэл эхэлжээ. Энэ 40 жил Хятадын ДНБ дэлхийн нийт хэмжээний 1.8 хувиас 15.2 хувийг эзэлдэг болж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр олон жил дараалан 3 хувьд хүрчээ.

Өөрчлөлт нээлтээ гуйвшгүй баримтлан хөгжүүлнэ

Ши Жиньпин: ХКН өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг нам ба улс орныхоо ирээгүйг гүнзгий судалж, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын туршлагад тулгуурлан, цаг үеийг гярхай ажиглаж, ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, хэрэгцээнд үндэслэн гаргасан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Өөрчлөлт нээлтийн бодлого бол манай намын агуу сэхээрэлт мөн. Өөрчлөлт нээлтийн бодлого бол Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн түүхэн дэх агуу их хувьсгал бөгөөд Хятадын онцлогтой социалист бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн юм" гэжээ.

Өөрчлөлт нээлтээ гуйвшгүй баримтлан хөгжүүлнэ

Ши Жиньпин дарга Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн тэмцлийн түүхэн замнал, гаргасан ололт амжилтын туршлагаа эргэн дурсжээ. Тэрээр хэлэхдээ: 40 жилийн туршид гаргасан ололт амжилт тэнгэрээс унаж ирээгүй. цаашлаад Бусдын өгсөн бэлэг биш, харин нам ба бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний шаргуу хөдөлмөр, оюун ухаан, хүчин чадаа зориулж байж авчирсан юм. Бид хэдэн арван жилийн хугацаанд хөгжсөн орнуудын хэдэн зуун жил туулж ирсэн аж үйлдвэрийн түүхэн замналыг өнгөрүүлсэн нь Хятадуудын санаанд оромгүй үйл хэрэг байлаа. Дэлхий ертөнцөд гайхамшгийг бүтээсэн Хятадын ард түмнээр бахархаж байна гэжээ.

Өөрчлөлт нээлтээ гуйвшгүй баримтлан хөгжүүлнэ

Ши Жиньпин: ХКН-ын XI сонгуулийн III бүгд хурлаас хойш, ХКН бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг удирдан нээсэн Хятадын онцлогтой социалист замнал, онол, тогтолцоо, соёл бол бүрмөсөн зөв оновчтой юм, бүрдүүлсэн намын үндсэн онол, үндсэн замнал, үндсэн чиг шугам бүрмөсөн зөв гэдгийг 40 жилийн туршлага харууллаа. Хятадын хөгжил бол өргөн олон хөгжиж буй орнуудыг орчин үеийн дэвшилд хүргэхэд ашигтай туршлага болж, хэтийн төлөвийг зураглаж өгсөн юм. Мөн дэлхийн энх тайван, хөгжилд түлхэц өгч, Хятадын ард түмэн хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд өөрийн гэсэн чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Өөрчлөлт нээлт бол орчин үеийн Хятадын хувь заяаг тодорхойлох түлхүүр юм. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хуримтлуулсан туршлага нам, ард түмний үзэл санааны баялаг өв, шинэ эринд Хятадын онцлогтой социалист үзлийг баримтлан хөгжүүлэхэд хөтлөн дагуулах чухал ач холбогдолтой юм . Ийм учраас нандигнан үзэж, урт хугацаанд баримтлан, практик үйл явцад байнга баяжуулж, хөгжүүлэх хэрэгтэй" гэжээ.

Өөрчлөлт нээлтээ гуйвшгүй баримтлан хөгжүүлнэ

Ши Жиньпин: Бүх ажлыг нам удирдахыг хатуу баримталж, намын удирдлагыг байнга сайжруулан, өөрчлөлт, хөгжил, тогтвортой байдал, дотоод хэрэг, дипломат харилцаа, батлан хамгаалах, нам, улс орон, армийн засаглал зэрэг салбарт намын удирдлагыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн онцолжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Манай нам чухал талыг бодолцож, талуудтай харилцан, шинжлэх ухаанч, ардчилсан, хуулийн дагуу засаглаж, намын удирдлага, засаглах арга барилыг сайжруулан, намын засаглах чадавх, удирдагчийн ур чадварыг дээшлүүлэн, намын чиглэл тогтоох, алсыг харах, бодлого боловсруулах, өөрчлөлт хийх чадвар, хүч зоригийг улам нэмэгдүүлж, өөрчлөлт нээлтийн хөлөг онгоц алсын аяныг ажралгүй туулахыг баталгаажуулах ёстой" гэжээ.

Ши Жиньпин: Ард түмнээ аз жаргалтай амьдруулах, Хятадын үндэстнүүдийг сэргэн мандуулах нь Хятадын коммунист намын хүсэл, дархан үүрэг бөгөөд өөрчлөлт нээлтийн хүсэл мөрөөдөл, эрхэм зорилго юм. Ард түмнээрээ төв болгон, ард иргэдийнхээ сайхан амьдралын төлөөх хүсэл мөрөөдлийг биелүүлж, ард түмэндээ өөрчлөлт нээлтийн үр шимийг хуваалцах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Марксизмын үзлээр удирдлага болгож, практикт үндэслэн онолоо үргэлж шинэчлэх, Хятадын онцлогтой социализмын замаар замнан, Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх, Хятадын онцлогтой социалист тогтолцоог сайжруулж, Хятадын тогтолцооны давуу талыг улам хүчирхэгжүүлэх, хөгжлөөр үндсэн зорилт болгон, Хятадын ерөнхийлсөн хүчин чадлыг тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Хятадын хөгжил дэлхий нийттэй салшгүй холбоотой. Дэлхийн хөгжилд ч Хятад улс нэмэр болно. Илүү нээлттэй байж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг улам ахиулах ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Олон орны ард иргэдийн хөгжлийн замаа бие дааж сонгох эрхийг бид хүндэтгэн, олон улсын эрх тэгш байдал, шударга ёсыг дэмжиж, олон улсын харилцааны ардчиллыг санаачлан, хүсэл сонирхлоо бусдад тулгах, бусад орны дотоод хэрэгт гар дүрэх, хүчирхэг нь буурайгаа дээрэлхэхийг эрс эсэргүүцэх хэрэгтэй. Бид хариуцлагатай их гүрний үүргээ гүйцэтгэж, хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжин, дэлхийн засаглалын системийн өөрчлөлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, энх тайван, тогтвортой, нийдмийн аюулгүй байдлыг баталгаажуулж, хамтдаа хөгжиж дэвшсэн, нээлттэй, багтаамжтай, цэвэр, үзэсгэлэнт дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахын төлөө урагшлах ёстой. Бид нээлттэй, ил тод, хүртээмжтэй, гадуурхалгүй олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлах асуудлыг ахиулан, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хөгжих чиглэлээр хөгжүүлэхийг дэмжинэ" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ