Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн 3-р сард өндөрлөнө

2018-12-30 15:53:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Агуу их өөрчлөлт-Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойн үзэсгэлэн" энэ оны 11-р сарын 13-нд нээгдсэнээс хойш намын төв хороо дээд хэмжээгээр чухалчилж, нийгэм, олон нийт өргөн хүрээнд анхаарал хандуулан, хэвлэл мэдээллийн байгууллагууд үргэлж мэдээлж, олон түмэн идэвхтэй үзэж, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ойг тэмдэглэх уур амьсгал бүрдүүлж, нийгэмд үр ашгаа өгсөн байна.

11-р сарын 13-нд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Үндэсний музейд очиж, үзэсгэлэнг өндрөөр үнэлэн, үзэсгэлэнгээр дамжуулж үзэл бодлоо нэгтгэн, нийтлэг ойлголтоо нягтруулж, урам зоригоо хөгжөөж, эв санаагаа нэгтгэн, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэнд намаа дагаж Хятадын онцлогтой социализм, өөрчлөлт нээлтийн замаар замнах урам зориг өгөх ёстой хэмээн онцоллоо.12-р сарын 29 гэхэд үзэсгэлэнг олон нийтэд 44 хоног нээлттэй байлгаж, нийт 2.2 сая хүн, өдөрт дунджаар 50 мянган хүн үзсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ