Гүйжөү муж экологийг хамгаалан иргэдийн амьдралыг сайжруулж байна
2014 оны хоёр чуулганы үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Гүйжөү муж хөгжлийн үзэл ухамсраа шинэчилж, давуу талаа хөгжүүлэн, экологийн орчныг хамгаалах болон хөгжүүлэх харилцааг зөв шийдвэрлэн, ядуурлыг бууруулах ажлыг сайтар хийж, ядуу бүсийн ард иргэдэд үр шимийг нь сайтар хүртээх хэрэгтэй гэж шаардсан юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпины шаардлагын дагуу Гүйжөү муж экологи, хөгжлийн замаар, ард иргэдийн амьдрал чинээлэг, байгаль орчин үзэсгэлэнтэй муж болгон бүтээн байгуулахаар хичээн зүтгэж байна. Цагаан сарын дараа Гүйжөү муж 186 мянган албан хаагч, ард иргэдийг дайчлан албан журмаар мод тарих үйл ажиллагаанд оролцуулан, 1.3 сая суулгац суулгасан юм. Энэ үйл ажиллагаа таван жилийн нүүр үзэж байна.
Гүйжөү мужийн Ойн аж ахуйн газрын дарга Ли Пин: Гүйжөү муж даяар ойн бүрхэвчийн хэмжээ жил бүр 1.5-2 нэгжээр нэмэгдэж байна гэжээ.
2014 оны 3-р сарын 7-нд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин экологийн орчныг хамгаалах нь үйлдвэрлэлийн хүчээ хамгаалж буй явдал, экологийн орчныг сайжруулах нь үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж буй хэрэг юм. Хөхөмдөг ногоон уул усны эдийн засаг, нийгмийн ашиг шимийг гаргах ёстой гэжээ.
Гүйжөү мужийн Хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Чэнь Шаобө: Экологийн орчны асар их өртөг гаргах юм бол оршин амьдрах үндсэн шаардлага эвдэгдэн, эцэст нь олсон мөнгөөрөө дахин сэргээж, оршин амьдрахын үндсэн баталгаатай болно гэдэг үнэ цэнээ алдсан гарз юм гэжээ.
Гүйжөү муж гурван том голынхоо сав газарт бага хэмжээний загас үржүүлэх газар үлдээж, загас агнуурын ажилчдыг мужийн захиргаа өөр ажлаар ханган, тэд жимсний мод тарих зэрэг ажил эрхэлж ашиг шимийг нь хүртэж байна.
2014 оноос Гүйжөү муж эн тэргүүнд экологийн боловсоны байгуулалтад тус дөхөм үзүүлэх дүрэм хэрэгжүүлсэн бөгөөд аялал жуулчлал, их өгөгдөл, эрүүл мэнд эмчилгээ зэрэг салбарыг хөгжүүлснээр ногоон эдийн засгийн хэмжээ нь нийт мужийн эдийн засгийн 40 орчим хувийг эзлэх болжээ. Цагаан сарын үед Гүй-Ян хотын дүүргийн Бү-И үндэстний Шиньпү суманд аялсан хүний тоо шинэ амжилт тогтоож, аялал жуулчлалын орлого 17 сая гаруй юаньд хүрсэн байна.
Гүйжөү мужийн Гүй-Ян хотын Үдан дүүргийн Шиньпү сумын орлогч дарга Хуа Чюань: Ши Жиньпин дарга хэрхэн хөгжих тухай ярьсан. Гүйжөүгийн өвөрмөц онцлог, экологийг сайжруулах хэрэгтэй, хөхөмдөг ногоон уул усыг эд хөрөнгийн эх үүсвэр болгох ёстой гэсэн. Бид экологийн аялал жуулчлалыг хөгжүүлж, тосгон бүрийг өвөрмөц аялал жуулчлалын нөөцтэй болгон бүтээн байгуулна гэжээ.
И үндэстний Саньбао сум алс буйдуу уулархаг нутаг бөгөөд хүн амын 77 хувь нь ядуу байсан бол 2016 оноос сумыг хошуу руу нүүлгэж, одоо 80 хувь нь нүүсэн, энэ оны 6-р сард бүгдийг нь нүүлгэх төлөвтэй байна.
Нүүлгэх нь ердөө анхны алхам, 10-20 жилийн дараа эдгээр хүмүүс хэрхэн амьдарч, энэ орчинд уялдах нь бидний хичээн зүтгэж байгаа ажил юм гэж Гүйжөү мужийн Экологийн нүүлгэн шилжүүлэх газрын Төлөвлөлтийн газрын дарга Шюй Юаньган ярьж байлаа.
Гүйжөү мужийн Чинлүн сяний Саньбао тосгоны иргэн Ян Чэнсэнь: орон сууцны дотоод заслыг их сайн хийсэн, цахилгаан хэрэгслүүд ч бүрдсэн. Хот ороод бид хотын шинэ иргэн болох юм гэжээ.
2018 оны сүүлчийн байдлаар, Гүйжөү муж 4 сая 680 мянган ядуу хүнийг ядуурлаас ангижруулсан бөгөөд энэ жил хөдөө тосгоны ядуу хүн амыг 1.1 саяар бууруулж, нүүлгэн шилжүүлж, ядуурлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Сарантуяа