​Ши Жиньпин баярын захиа илгээв

2019-02-21 09:56:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20-нд Бээжин хотноо 2019 оны Хятад-АСЕАН-ны хэвлэл мэдээллийн солилцооны жилийн нээлтийн ёслол болж, ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа ирүүлжээ.

Тэрээр: Хятад ба АСЕАН-ны орнууд бол хаяа нийлсэн, хүмүүнлэгийн салшгүй хэлхээ холбоотой, өнө эртний найрамдалт харилцаатай хөрш бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр тал стратегийн зөвшилцлөө эрчимжүүлэн, Нэг бүс нэг замыг хамтран байгуулж, хүмүүнлэгийн солилцоогоо гүнзгийрүүлэн, санал зөрөлдөөнөө эвээр зохицуулж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж чадлаа. Хятад-АСЕАН-ны харилцаа нэгэнт иж бүрэн хөгжлийн шинэ үе шатанд орсон билээ. Хятад-АСЕАН-ын хэвлэл мэдээллийн солилцооны жилийн арга хэмжээг зохион байгуулж буй нь хоёр талын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх чухал арга хэмжээ мөн. Хэвлэл мэдээллийнхэн солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх замаар иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх "гүүр" болж, хоёр талын харилцааны хөгжилд улам их үүрэг гүйцэтгэх ёстой. Мөн найрамдлыг сурталчлагч, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулагч, эв санаа нэгтэй зэрэгцэн оршихын сахин хамгаалагч байж, Хятад-АСЕАН-ны хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их үүрэг гүйцэтгэхийг хэвлэл мэдээллийнхнээс хүсэж байна гэжээ.

Д.Хүчитбаатар


Их уншсан

холбоотой мэдээ