Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2019-02-21 10:07:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд Бээжин хотод Сальвадор, Энэтхэг, Туркменистан, Хорват, Киргизстан, Этиоп, Гренада, Кени, Мавритан зэрэг 9 улсын шинээр томилогдсон элчин сайд нар Хятад улсын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Ши Жиньпин дарга Хятад болон эдгээр улс орнуудын харилцааг өндрөөр үнэлж, Хятад улс эдгээр улс орнуудтай харилцаагаа хөгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, ард түмэндээ үр ашгийг нь хүртээхийг хүсэж байна хэмээн цохон тэмдэглээд: Хятадын засгийн газар эрхэм элчин сайд нарын ажлыг дэмжиж, тус дөхөм болно. Та бүхэн хоёр талт харилцааны хөгжилд илүү их анхаарч ажиллахыг хүсэж байна гэжээ.

Элчин сайд нар Ши Жиньпинд тус тусын төрийн тэргүүнийхээ мэндчилгээг дамжуулж, Хятадын ард түмэнд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж: БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш эрчтэй хөгжиж, олон улсын үйл хэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэх боллоо. Бид Хятад улстай харилцаа холбоогоо хөгжүүлэхийг чухалчилж байна. Хятад улсад элчин сайдаар томлогдож байгаадаа их баяртай байна. Хоёр орны ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэдгээ илэрхийлжээ.

Мөн өдөр Ши Жиньпин дарга ШХАБ-ын шинэ нарийн бичгийн дарга Норовтой уулзаж, ШХАБ-ын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүссэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ