Төрийн зөвлөлийн байнгын хурал болов
2-р сарын 20-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, аж ахуйн нэгжтэй холбоотой хууль дүрэм, тогтоолын чанартай баримт бичиг боловсруулахад холбогдох аж ахуйн нэгж, салбарын нийгэмлэгийн саналыг заавал сонсож, засгийн газрын шийдвэр, бодлогыг бодит байдал, иргэдийн санаанд нийцүүлэн, засаг захиргааны зөвшөөрлүүдээ цуцлах буюу олгохоо шийдэж, бүх Хятадын хэмжээнд барилга байгуулалтын төслийг хянан зөвшөөрөх тогтолцооны өөрчлөлт өрнүүлж, гэр ахуйн үйлчилгээг нэмэгдүүлэн, чанарыг дээшлүүлэх ажлыг хуваарилж, дотоодын хэрэгцээгээ өргөтгөн, ардын амьжиргаанд улам ашигтай болгохыг шаарджээ.
Хурлаас: Нэгд, зах зээлийн идэвхийг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн урьдчилсан зөвшөөрөл, зарим бүтээгдэхүүний бүртгэлийн анхан шатны хяналт зэрэг засаг захиргааны 25 зөвшөөрлийг дахин цуцалж, зарим ажил төрөл эрхлэх бүртгэл зэрэг 6 төрлийн зөвшөөрлийг муж буюу түүнээс дооших захиргааны салбарт олгоно. Журмыг хялбарчлан аж ахуйн нэгжийн солилцооны өөрийн өртгийг бууруулах нь засгийн газрын хяналт удирдлагыг аюулгүй байдал зэрэг чухал талд төвлөрүүлэхэд ашигтай. Хоёрт, туршиц цэгийн үндсэн дээр, барилга байгуулалтын төслийн хяналт зөвшөөрлийн тогтолцооны өөрчлөлтийг бүх Хятадын хэмжээнд түгээнэ. Нэгдмэл дүрмийн шаардлагын дагуу, хяналт зөвшөөрлийн үе шат бүрд нэг нь удирдан хянаж зөвшөөрөх, тогтсон хугацаанд биелүүлэх, амлалт өгөх, бүсийн үнэлгээ, хамтран хянах, хамтран хүлээн авах зэрэг тогтолцоог хэрэгжүүлж, ерөнхийлсөн үйлчилгээ, хүсэлтийн материалыг цэгцлэх, дүрэмжсэн хяналт зөвшөөрлийн ажиллагааг хэрэгжүүлнэ. Эхний хагас жилд бүх Хятадын хэмжээнд барилга байгуулалтын төслийн хяналт зөвшөөрлийн хугацааг хоёр дахин богиносгож, 120 ажлын өдрийн дотор гүйцэтгэдэг болгоно хэмээн шийдвэрлэжээ.
Хурлаас: Гэр ахуйн үйлчилгээний агуулгыг өргөжүүлж, чанарыг дээшлүүлэх нь айл өрх бүрийн аз жаргалтай холбоотой, хүн ам хурдтай хөгширч, хоёр хүүхэдтэй байж болох бодлогыг бүх талаар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа өнөө үед чухал арга барил бөгөөд хэрэглээгээ өргөжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэхэд ашигтай байх болно гэжээ.