Газрын шинэчлэлээр шинэ ээлжийн өөрчлөлтийг дагуулна

2019-02-21 15:21:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Газрын шинэчлэлээр шинэ ээлжийн өөрчлөлтийг дагуулна

20-нд Бээжинд ХААХТЯ-ны сайд Хань Чанфү: 2018 онд Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжил шинэ амжилтад хүрч, ядуурлыг бууруулах үйлсэд ихээхэн ахиц гарч, хөдөө тосгоны хөгжилд сайн эхлэл тавигдсан. Саяхан нийтэлсэн “ХКН-ын Төв хороо,Төрийн зөвлөлийн хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг баримтлан, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын ажлыг сайтар хийх тухай санал”-ын дагуу Хятад улс газрын тогтолцооны шинэчлэлээр хөдөө тосгоны шинэ ээлжийн өөрчлөлтийг хөтөлж, хөдөө тосгоны хөгжлийн боломжийг нэмэгдүүлнэ гэжээ.

Мөн өдөр болсон Төрийн зөвлөлийн Мэдээллийн албаны хэвлэлийн бага хуралд Хань Чанфү хэлэхдээ: 2018 онд Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгон хөгжлийн шинэ орчин бүрдүүлсэн гэжээ.

"Үр тарианы нийт 658 сая тонн ургац авч, долоон жил дараалан 600-аас дээш сая тонн ургац хурааснаас гадна мах, сүү, өндөг, жимс, ногоо, загас зэрэг хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн ч хүрэлцээтэй байлаа. Тариачдын орлого нэмэгдэж, хөдөө тосгоны оршин суугчдын өөрийн мэдлийн дундаж орлого 14617 юаньд хүрч, хөдөө тосгоны хөгжлийн шинэ уур амьсгал бүрдсэн” гэжээ.

19-нд "Хөдөө тосгоныг тэргүүлэн хөгжүүлэхийг баримталж, хөдөө тосгоны талаарх гурван ажлыг сайтар хийх тухай Төрийн зөвлөлийн санал"-ыг албан ёсоор нийтэлжээ. Энэ хоёр жил "хөдөө тосгоны талаарх гурван" ажлыг биелүүлэх тухай хатуу үүргийг тус баримт бичигт тодорхойлсон юм. Жишээлбэл ядуурлаас ангижруулах шуурхай ажиллагааг амжилттай биелүүлж, үндэсний үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулан, хөдөө тосгоны оршин суугчдын орчныг цэгцлэх гурван жилийн үүргийг биелүүлж, тариачдын амьдралыг чинээлэг болгох зорилтыг биелүүлэх юм.

Хань Чанфү хэлэхдээ: Үр тарианы үйлдвэрлэлийг сайтар хөгжүүлэх нь хөдөө тосгоны ажлын тэргүүн чухал үүрэг юм. Энэ нь мөн эдийн засгийн уналтын дарамт ихсэж, тодорхой бус эрсдэл нэмэгдэж буй зэргийг даван туулах үндэс суурь юм гэжээ.

"Үр тарианы үйлдвэрлэлийг өчүүхэн ч сулруулж болохгүй. Өөрөөр хэлбэл эзлэх талбай, үйлдвэрлэлийн хэмжээ, холбогдох бодлогыг тогтворжуулж, үр тарианы үйлдвэрлэлийг тогтвортой дэмжих бодлогын арга барилыг дэвшүүлэн, тариан талбайг 110 сая га байлгахыг баталгаажуулж, үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээг тогтвортой байлгана. 120 сая га талбай бүхий атар газартай байх улаан шугамыг хатуу мөрдөж, тогтмол тариан талбайтай байх тусгай хамгаалалтын дүрмийг бүх талаар хэрэгжүүлж, үр тарианы үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ. 2020 он гэхэд өндөр стандарт хангасан 53 сая га талбай бүхий тариалангийн талбайтай болох тухай дурдсан" гэжээ.

Хань Чанфү хэлэхдээ: Тариачид ба газар эдэлбэрийн харилцааг сайтар шийдвэрлэх нь мөн хөдөө орон нутгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх гол ажил юм. Иймээс газар эдэлбэрийн тогтолцооны өөрчлөлтөөр хөдөө орон нутгийн шинэчлэлийг дэмжих удирдамж болгох ёстой гэжээ.

"Өөрчлөлт хийхдээ үндсэн дүрэм журмыг зөрчиж болохгүй. Хөдөө орон нутгийн газар нутгийг хувьчлахгүй, нийтийн өмчлөлд байлгаж, тариаланг хөдөө аж ахуйн бус чиглэлээр ашиглахаас сэргийлэн, тариачдад эзэмшүүлж, тариачдын газар эдэлбэрийн эрх ашгийг баталгаажуулан, гэрээгээр авсан газар болон орон сууцыг нь хотод суурьшуулах нөхцөл болгохыг хориглож, эдгээр дүрмийг сайтар баримтлах хэрэгтэй. Газар эдэлбэрийн дүрмийн өөрчлөлтөөр удирдуулсан энэхүү тогтолцоо нь хөдөө орон нутгийн хөгжлийг улам дайчлах нь гарцаагүй юм" гэжээ.

Энэ удаагийн нийтэлсэн баримт бичигт, 2020 он гэхэд тариачин нэг бүрийн орлогыг 2010 оноос хойш хоёр дахин нэмэгдүүлнэ гэж дурджээ. Энэ бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал үзүүлэлт юм гэж Хань Чанфү үзэж байна.

“Сүүлийн жилүүдэд тариачдын орлого хурдтай нэмэгдлээ. 9 жил дараалан хот суурины оршин суугчдын орлогын өсөлтөөс илүү гарсан юм. Энэ хоёр жил тариачдын орлогын өсөлтийн эерэг хандлагыг хэвээр хадгалахын тулд хөдөө орон нутгийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, тариачдын орлогын өсөлтийг улам түргэтгэх талаар хуваарилалт, зохицуулалт хийсэн” гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ