Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

2019-02-22 16:47:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2015 оны хоёр чуулганы үеэр, Ши Жиньпин дарга Жянши мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцад хувьсгалын суурин газрын ард олныг орхиж болохгүй, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын үр өгөөжийг үндэстнүүдийн ард түмэнд бүгдэд нь хүртээх хэрэгтэй. Байгаль орчныг нүдний цэцгий мэт хамгаалж, экологийг амь шигээ хайрлах ёстой гэжээ. Жянши муж Ши Жиньпин даргын шаардлагыг бодит ажилдаа тусган, ядуурлыг бууруулах ажлыг "хатгамал урлах" шиг нарийн нямбай хийж, хатуу шийдвэр гарган байгалийн унаган төрхийг сэргээсэн байна.

2019 оны цагаан сарын дараахан тус мужийнхан ядуурлыг арилгаж, нээж хөгжүүлэхийг удирдах ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, 2019 оны ажлын төлөвлөгөө гаргасан бөгөөд энэ жилд багтаан 400 мянган хүнийг ядуурлаас ангижруулж, үндэсний хэмжээний хөгжлөөр тааруу 6 шянь, мужийн хэмжээний 1 ядуу шянийг ядуурлаас гарган, Ши Жиньпин даргын шаардлагын дагуу, ядуурлаас ангижруулах ажлыг тогтвортой ахиулах хэрэгтэй гэж үзсэн байна.

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Жянши мужийн Ядуурлаас ангижруулах албаны Бодлого, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Гүн Лянбао: 2015 онд манай мужийн ядуу хүн амын тоо 2 сая байсан бол 2018 оны эцэс гэхэд 510 мянга болж, хөгжлөөр тааруу 3058 тосгон нь 2671 болж багассан юм гэжээ.

2015 онд XII сонгуулийн БХАТИХ-ын IIIхурлын Жянши мужийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо Ши Жиньпин даргын хэлсэн үгийг БХАТИХ-ын депутат, Жянши мужийн Фүжөү хотын Шэ үндэстний Шинь-Юе тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Лань Жи-Ин марталгүй санасаар иржээ. Ядуурлаас ангижруулах талаар хэлсэн түүний үгийг Ши Жиньпин дарга сонсоод маш олон нарийн ширийн зүйлийг сонирхон асуусан юм.

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Ши Жиньпин даргын шаардлагаар Жянши муж ядуурлыг буруулах ажлыг иргэдийн амьжиргааг сайжруулах тэргүүн чухал үүрэг болгож, тосгон, айл өрх, хувьд хүн бүрд тохирсон бодлого хэрэгжүүлэн ядуурлаас оновчтой ангижруулах арга хэмжээ авсан юм. 2016 оноос хойш хөдөө тосгоны ядуурлыг бууруулахын төлөө 32 тэрбум 800 сая юань санхүүжүүлж, хөдөө тосгоны намын үүрт нэгдүгээр нарийн бичгийн дарга болон ажилтнууд нийт 5 мянган хүн томилж ажиллуулсан байна.

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Тус тосгоны намын үүрийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Лань Жи-Ин хэлэхдээ: Манай нутгийн экологийг бусад нутагтай адилтгахын аргагүй юм. Манай Ше үндэстэн өөрийн гэсэн өвөрмөц соёлтой. Үүнийг аялал жуулчлалд ашиглах нь давуу талтай юм гэжээ.

Энэ оны цагаан сараар, Шинь-Юе тосгон зан заншлын арга хэмжээ зохион байгуулахад арван мянга гаруй жуулчин ирж оролцжээ. Одоо уг тосгон нь бүх Хятадын аялал жуулчлалын үлгэр жишээ тосгон болж, хүн нэг бүрийн жилийн дундаж орлого 13000 юаньд хүрч, ядуурлаас ангижирсан байна.

Жяншигийн байгаль орчныг хамгаалах асуудлыг Ши Жиньпин дарга анхаарсаар иржээ. 2015 оны хоёр чуулганы үеэр тэрээр: Байгаль орчноо нүдний цэцгий мэт хамгаалж, экологио амь шигээ хайрлах хэрэгтэйхэмээн сануулж байсан удаатай.

Ерөнхий нарийн бичгийн даргын шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөө тус муж экологи, байгаль орчныг хамгаалах комисс байгуулж, мужийн намын хорооны дарга, мужийн засаг дарга хариуцлага үүрэглэн, 10 тусгай комисс байгуулж, бүх нийгмээрээ, олон салбар байгаль орчныг хамгаалах ажлыг хариуцсан байна.

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Жянши мужийн Экологи, байгаль орчныг хамгаалах танхимын дарга Лүө Шаожан хэлэхдээ: Нам засаг хамтдаа хариуцах ажлыг сайтар хийж, манай муж намын хорооны дарга, мужийн даргыг комиссын даргаар томилж, салбарын хариуцлагын дүрмийг тогтоосон гэжээ.

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

2018 онд, Жянжи мужид бохирдлоос хамгаалах, бохирдлыг арилгах 30 гаруй төсөл хэрэгжсэн бол, сүүлийн жилүүдэд, тус мужийн экологи, байгаль орчныг хамгаалах ажлын чанар ихэд дээшилжээ. 2018 онд, бүх мужийн агаар дахь PM2.5-ын хэмжээ 2015 оныхоос 20 хувиар буурсан аж.

Хувьсгалын суурин газрын шинэ төрхийг харуулж байна

Их уншсан

холбоотой мэдээ