"Төв засгийн газрын ажлын тайлан"-г авч хэлэлцэв

2019-02-22 18:39:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2-р сарын 22-нд Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг даргалж, Төрийн зөвлөлөөс XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд дэвшүүлж, хянан хэлэлцүүлэх гэж буй "Төв засгийн газрын ажлын тайлан"-г авч хэлэлцэн, "2018 оны Төв засгийн газрын хяналт шалгалтын ажлыг удирдах хэсгийн чухал ажлын тухай тайлан", "Ядуурлаас ангижруулах ажлын тухай Төв засгийн газрын тусгай хяналт шалгалтын ажлын ерөнхийлсөн тайлан", "Нам төрийн удирдах боловсон хүчний ажлыг үнэлж шалгах ажлын дүрэм" зэргийг хянан хэлэлцжээ.

Хурлаас, 2018 онд олон улсын ээдрээтэй нөхцөлд, өөрчлөлт хөгжлийг тогтвортой ахиулах үүргийн өмнө, Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороо үндэстнүүдийн ард түмэнтэй эв санаагаа нэгтгэн, хатуу бэрхийг даван туулж, эдийн засаг, нийгмийн бүтэн жилийн хөгжлийн гол гол үүрэг, зорилтоо биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын төлөө чухал алхмууд хийсэн юм. 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, "хос зуун жилийн хөгжлийн зорилт"-ын эхний зуун жилийн зорилт буюу ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр улс ардын эдийн засгийг улам хөгжүүлж, төрөл бүрийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн зорилтыг биелүүлэх чухал жил тохиож байна. Шинэ нөхцөл, шинэ үүрэг, шинэ сорилтын өмнө засгийн газрын ажлыг сайтар биелүүлж, Ши Жиньпин төвтэй намын төв хорооны удирдлагаар Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулан, намын XIX их хурал, XIX сонгуулийн II, III бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, чансаатай хөгжил, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт, зах зээлийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг тууштай баримтлан, өндөр түвшинд нээлттэй байдлаа өргөжүүлэх хэрэгтэй. Мөн орчин үеийн эдийн засгийн тогтолцоог түргэн байгуулж, эдийн засгийн эрхлэлтийг үргэлжлэн зохистой хэмжээнд байлган, ажлын байр, банк санхүү, гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, зах зээлийн урьдчилсан төсөөлөл зэргийг тогтвортой байлгаж, ард иргэдийн аз жаргал, ашиг орлогыг улам баталгаажуулж, эдийн засаг, нийгмийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулан, шилдэг сайн үр дүнгээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг угтах хэрэгтэй гэжээ.

Хурлаас, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд макро бодлого, бүтцийн чанартай бодлого, нийгмийн бодлогыг сайтар хэрэгжүүлж, санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлого, ажлаар эн тэргүүнд хангах бодлого зэргийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Бизнесийн орчныг сайжруулж шинэ хөдөлгөгч хүч бий болгон хөгжүүлж, дотоодын асар том зах зээл бий болгон, ядуурлаас ангжируулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэн, бүсчилсэн хөгжлийг ахиулах хэрэгтэй. Бохирдлоос сэргийлж, экологийн соёлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, чухал салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байдлыг бүх талаар ахиулж, ардын амьдралыг сайжруулан баталгаажуулах хэрэгтэй. Засгийн газрын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хэлбэрдэлт, хүнд суртлыг эрс эсэргүүцэн, бодит ажил хийж, цаг үе, ард түмнийг гомдоохгүй байх шинэ амжилт гаргахын төлөө хүчин зүтгэх хэрэгтэй гэжээ.


Хуралд: "Нам засгийн удирдах боловсон хүчнийг шалгах ажлын заалт"-ыг боловсруулан тогтоож байгаа нь өнөөгийн боловсон хүчнийг шалгах ажлыг ахиулах, боловсон хүчний асуудлыг зохицуулах, өргөн олон боловсон хүчин ХКН-ын Төв хорооны шийдвэр, бодлогыг улам сайн хэрэгжүүлэх нь бүх нам нэг сэтгэл, нэг зоригоор үйл ажиллагаагаа нэгтгэхэд чухал ач холбогдолтой юм. Боловсон хүчний шалгалтыг зөв чиглэлээр, чанга удирдлагаар шагнах ба хяналт тавихыг хослуулж, ажил хэрэгчээр хандан, олон шатны удирдах боловсон хүчин үлгэр жишээ үзүүлж, үүрэг хариуцлагаа биелүүлэн, шинийг бүтээж, сайн ажилласан боловсон хүчнийг сайшаан, албан тушаалаа урвуулан ашигласан боловсон хүчнийг шийтгэж, бүх шатны боловсон хүчин удирдагчид улс төрийн байр суурь, улс төрийн чиглэл, улс төрийн зарчим, улс төрийн замд Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв хороотой дээд хэмжээнд санал нэгтэй байх хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ