Эрх ашгийн уялдааг эрчимжүүлнэ
22-нд Бээжинд, Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын хааны ширээ залгамжлах агь Мухамедтай уулзаж, Хятад, Саудын Араб стратегийн хэлхээ холбоо, эрх ашгийн уялдаагаа эрчимжүүлэх ёстой гэж онцолжээ. Тэрээр: Хятад улс, Саудын Арабтай хамтдаа “Хөгжлөөр энх тайвныг ахиулах” аргаар Дундад дорнодод цэгцлэлт хийх зам хайхад бэлэн байна гэжээ.
22-ны орой АИХ-ын ордонд, Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын хааны ширээ залгамжлах агь Мухамедыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад, Саудын Арабын харилцааны сүүлийн жилүүдийн хөгжлийг өндрөөр үнэлсэн юм.
Ши Жиньпин: сүүлийн жилүүдэд, хоёр орны дээд давхаргын удирдлагатайгаар хоёр орны стратегийн түншийн иж бүрэн харилцаа бүх талаар, олон салбарт, өргөн хүрээтэй хөгжлөө. Хятад улс Саудын Арабыг сайн найз, сайн түнш хэмээн үзэж байгаа тул Саудын Арабын талтай хамтдаа ирээдүйд хандан, хоёр талын найрамдал, стратегийн харилцаанд байнга шинэ байдлыг тогтооход бэлэн байна гэжээ.
Уулзалтын үеэр Мухамед ч Саудын Араб болон Хятадын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлжээ.