Гуанжөүгийн аялал жуулчлалын үзэсгэлэнг үзэв

2019-02-25 10:23:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гуанжөүгийн аялал жуулчлалын үзэсгэлэнг үзэв

Гурав хоног үргэлжилсэн Гуанжөүгийн олон улсын аялал жуулчлалын 27-р үзэсгэлэн 23-нд Гуанжөүд өндөрлөж, давхардсан тоогоор 182 мянган тусгай үзэгчид, жуулчид оролцсон байна.

55 улс орон, бүс нутгийн 1042 аж ахуйн нэгж энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, олон улсын аж ахуйн нэгжийн үзэсгэлэнд оролцсон хэмжээ 68 хувьд хүрснээс Финлянд, Венесуэл, Иран, Монгол, Фижи 5 орон анх удаагаа оролцсон байна.

Гуанжөүгийн аялал жуулчлалын үзэсгэлэнг үзэв

Хятадын Нэг бүс нэг зам санаачлагын стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд, энэ удаагийн үзэсгэлэнгийн гол зочин орон Шри Ланка соёлын, аялал жуулчлалын баялаг эх сурвалж, дээд зэргийн бүтээгдэхүүн үйлчилгээг уялдуулсан нь Хятадын жуулчдад ихэд таалагдсан байна. Энэ оны эхний хагас жилд Руанда, Монгол хоёр орноос шууд Гуанжөү хүрэх агаарын нислэг нээнэ. Мөн, ОХУ-ын Сибирийн агаарын тээвэр ч зуны улирлын нислэгийн ээлжээ нийтэлж, Гуанжөүгээс Иркутск болон Новосибирск хүрэх шууд нислэг нээх юм байна.

Гуанжөүгийн аялал жуулчлалын үзэсгэлэнг үзэв

Олон улсын хамтын ажиллагаанаас гадна, дотоодын 11 мужийн 30 гаруй хотын бизнесмэнүүд Гуанжөүгийн олон улсын аялал жуулчлалын энэ удаагийн үзэсгэлэнд оролцжээ. Дараагийн үзэсгэлэн 2020 оны 2-р сарын 20-22-нд болно.

Их уншсан

холбоотой мэдээ