Хөгжлөөр өөрчлөлтийг авчирна
2015 оны бүх Хятадын хоёр чуулганд, Ши Жиньпин дарга Гирин мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Орчин үеийн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй. Ажил үүрэг бүхнийг сайтар биелүүлж, ард иргэдэд өөрчлөлтийн бодит үр дүнг мэдрүүлэх хэрэгтэй гэжээ. Ши Жиньпин даргын шаардлагыг биелүүлэхийн тулд, Гирин муж эрс шийдэмгий, давуу талаа ашиглан дутагдалтай талаа нөхөж, хөгжлийн хурдаа нэмсэн байна.
Цагаан сарын дараа, Гирин муж "Төслийн бүтээн байгуулалтын жил"-ийг бүх талаар эхлүүлж, "Хүрээлэн буй орчин, төсөл, хэрэгжилт зэргийг сайтар биелүүлж", 2020 он гэхэд мужийн гол гол бүсэд хөдөө аж ахуйг орчин үеийн болгохыг үндсэндээ биелүүлэхийг баталгаажуулж байна.
Гирин мужийн хөдөө аж ахуйг орчин үеийн болгох албаны судлаач Рэнь Чибяо: Хөдөө аж ахуй бол Гирин мужийн давуу тал, тус мужийн өвөрмөц онцлог юм. Бид давуу талаа дайчлахын зэрэгцээ маш их хүчин чармайлт гаргаж дэд бүтэц тааруу байгаа зэрэг дутагдалтай талаа засах хэрэгтэй гэжээ.
2015 оны бүх Хятадын хоёр чуулганд, Ши Жиньпин дарга XII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы Гирин мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Орчин үеийн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг түргэтгэж, зарим орон нутаг хөдөө аж ахуйг орчин үеийн болгохыг манлайлан биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин даргын шаардлагыг биелүүлэхийн тулд, Гирин муж 4 жилийн турш 14.4 тэрбум юань цуглуулж, 14 сяньд төвлөрүүлэн хөрөнгө оруулж, өндөр стандарт хангасан 600 гаруй мянган га тариан талбай байгуулжээ. Мөн хөдөө аж ахуйн машин механик худалдан авах нөхөн олговрын бодлогоор хөдөө аж ахуйн машин механикийн том оврын 450 хоршоолол байгуулж, бүх мужийн тариалангийн ерөнхийлсөн механикжилтын түвшин 86 хувьд хүрсэн байна.
Гирин мужийн хөдөө аж ахуйн Гүнжү Лин хотын Жишин хоршооны захирал Ли Вэньбө: Манай хоршооллын худалдан авсан эдгээр трактор нэг нь л гэхэд 200 гаруй мянган юаний үнэтэй. Гэвч улсаас 100 гаруй мянган юанийн нөхөн олговор өгсөн. Иймээс манай хоршооллынхны тариа тарих идэвх их байна гэжээ.
Орчин үеийн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтад шинэ хэлбэрийн мэргэжлийн тариачид хэрэгтэй. Гирин муж 3 жил дараалан 6000 гаруй тариачдыг зохион байгуулж, хөгжсөн муж, хөгжсөн улс орнуудад сургалтад хамруулсны зэрэгцээ 100 мянга шахам тариачдыг мужийн дотоодын сургалт дамжаанд хамруулжээ.
Ши Жиньпин даргын шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд Гирин муж экологийн соёл иргэншил, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг салбарт ажилч хэрэгчээр үнэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
Гирин мужийн баруун бүсэд “Экологийн хамгаалалтын бүтээн байгуулалтын төсөл” хэрэгжүүлж, 4 жилийн турш, 122 мянган га талбайг засан сайжруулжээ. Зүүн бүсийн Чанбайшань уулын байгалийн ойг огтлохыг бүх талаар хориглосон юм.
Ирээдүйд Гирин муж 1, 2, 3-р үйлдвэрийг уялдуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрийн том муж болохоор төлөвлөж байна.