Бээжингийн эмнэлэгт 5G системийг байрлуулав
24-нд, сэтгүүлчийн мэдээлснээр, Бээжингийн Хөдөлгөөнт холбооны газар,Хуавэй компанитай хамтран ажиллаж, Хятад, Японы найрамдал эмнэлэгт 5G дижитал систем байрлуулж, хөдөлгөөнт холбоогоор өвчтөний гэр, үйлчилгээ, хяналт шинжилгээ, оношилгоо зэрэг хэрэглээнд 5G сүлжээний орчин бүрдүүлсэн бөгөөд дараачийн шатанд эмнэлгийн талаас зайнаас эмчлэх 5G загварын шинжилгээ, дадлага хийх суурь тавьж өгчээ. Энэ нь ирээдүйд 5G гар утастай хотын иргэдэд 5G сүлжээг нийлүүлсэн хэрэг юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ гурван талын хамтын ажиллагаа нь алсын зайнаас эмчилгээ хийх төсөл үлгэр жишээ, хэрэглээний талаар томоохон ахиц гаргаж, чухал ач холбогдтой болсон байна. Бээжингийн хөдөлгөөнт холбооны газрын мэдээлснээр, 2019 он 5G хөгжлийн анхны жил учраас маш их сорилт, асар их боломж нээх болно. Иймээс Бээжингийн хөдөлгөөнт холбоо 5G сүлжээг түргэн хөгжүүлэхийн зэрэгцээ, 5G салбарын холбооны түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана. Хятад, Японы найрамдал эмнэлгийн 5G суурь станц нээгдэх нь Бээжингийн хөдөлгөөнт холбооны энэ талын ажил чухал ахиц гаргаж буй хэрэг юм.Ренчинсоо