Хуулийн дагуу улсаа засах ажлыг ахиулахыг шаардав

2019-02-25 21:16:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд Бээжин хотноо ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төв хорооны Улсаа хуулийн дагуу бүх талаар засах зөвлөлийн дарга Ши Жиньпин Төв хорооны Улсаа хуулийн дагуу бүх талаар засах зөвлөлийн II хурлыг хуралдуулж, чухал үг хэллээ. Тэрээр: Бүх талын ажлыг тогтвортой өөрчилж хөгжүүлэхэд хуулийн засаглал зайлшгүй хэрэгтэй. Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх тусам хуулийн засаглалыг чангатгахыг өөрчлөлтийн нээлтийн 40 жилийн туршлага бидэнд заасан юм. Хуулийн засаглалын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг сайжруулахад хууль тогтоох ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх, өөрчлөлт хөгжилд баталгаа өгч, эв зүйтэй, тогтвортой нийгмийн орчин бий болгож, гадаадтай холбогдох хуулийн засаглалын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, өөрчлөлт хөгжлийг тогтвортой дэмжих ажилд хуулийн засаглалын эерэг орчин бүрдүүлэх ёстой гэжээ.

Тэрээр: Хуулийн засаглал нь бизнес эрхлэх хамгийн таатай орчин юм. Эрх тэгш хамгаалах ажлыг хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, хууль зүй, хууль сахиулах бүх шатанд хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу, эрх тэгшээр хамгаалах хэрэгтэй. Мөн хуулийн засаглалаар засгийн газар ба зах зээлийн заагийг эмх цэгцтэй болгож, зах зээл эдийн засгийн дүрэм тогтоолыг хүндэтгэж, зах зээлийн арга барилаар хуулийн засаглалын хүрээнд бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг зохицуулах хэрэгтэй. Механизмын орчныг сайжруулахад голлон анхаарч, хууль тогтоомжийн тогтолцоо, стандартын системийг сайжруулан, нийгмийн итгэмжийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хуулийг түгээн дэлгэрүүлэх ажлыг сайтар хийх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл зэрэг салбарын аюулгүй байдлын асуудалтай холбогдуулж, дорвитой арга хэмжээ авч, хууль зөрчигсдийг хатуу шийтгэн, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хуулийн дагуу хамгаалах хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ