Шинэ мэдээллийг хөгжүүлэх ажлыг ахиулах хэрэгтэй

2019-02-26 09:20:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2-р сарын 25-нд, Бээжинд хэвлэл мэдээллийг гүнзгий хөгжүүлэх ажлыг ахиулах хурал боллоо. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Суртал ухуулгын яамны сайд Хуан Күньмин хуралд оролцон хэлсэн үгэндээ: Хэвлэл мэдээллийн хөгжлийг ахиулах, олон нийтийн уур амьсгал бүрдүүлэх тухай Ши Жиньпин даргын заавраас гүнзгий суралцаж, шинэ хэвлэл мэдээллийн эриний хөгжлийн хандлагад зохицуулан, эерэг энерги бий болгох, удирдах механизмыг боловсронгуй болгох, нарийн нухацтай ашиглах зэрэг аргаар хэвлэл мэдээллийг өргөн хүрээнд хөгжүүлж, хэвлэл мэдээллийн ажлыг стратегийн ажилтай холбон, нам ба ард иргэдийн хамтран зүтгэж буй хамтын зорилтоор үндэс суурь болгох хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Хэвлэл мэдээллийг хослуулан хөгжүүлэх нь туулах ёстой хувьсгал юм. Хөгжлийн боломжийг алдалгүй, цаг үеийн сорилтыг даван туулж, зөв инновацыг баримтлан, бэрхшээлийг зоригтой даван туулах хэрэгтэй. Уламжлалт хэвлэл мэдээлэл, шинээр хөгжиж буй хэвлэл мэдээллийг хослуулан хөгжүүлэх чиглэлийг баримтлан, мэдээллийн үйлдвэрлэлд бүтцийн өөрчлөлт хийж, технологийн инновацаар хөдөлгүүр болгон, шинэ хэвлэл мэдээллийн сэтгүүлч, редактор, удирдах боловсон хүчин бэлдэж, нөлөө бүхий, өрсөлдөх хүчтэй, шинэ хэлбэрийн гол болох хэвлэл мэдээллийг байгуулах хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ