Боловсрол эзэмших түвшин улам дээшилж байна
26-нд Боловсролын яам 2018 оны Хятадын боловсролын ажил төрлийн бүртгэлийг нийтэлжээ. Бүртгэлээс үзвэл, 2018 онд Хятадын боловсрол эзэмших түвшин тасралтгүй дээшилж, иргэдийн боловсрол эзэмших боломж улам нэмэгдэж байна. 2018 оны байдлаар Хятадад олон зэрэглэлийн төрөл бүрийн 518 мянга 900 сургууль байсан нь 2017 оныхоос 512-оор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд сургуульд сурч буй сурагчийн тоо 276 сая хүрсэн нь 2017 оныхоос 5 сая гаруйгаар нэмэгджээ.
Боловсролын яамны хөгжлийн төлөвлөгөөний газрын дарга Лю Чан-Я хэлэхдээ: Цэцэрлэгийн насны хүүхдийн цэцрлэгт орсон хэмжээ 81.7 хувьд хүрч, 2017 оныхоос 2.1 нэгжээр нэмэгдсэн. Бага сургуулийн насны хүүхдийн сургуульд орох хэмжээ 99.95 хувьд хүрч, 2017 оныхоос 0.04 нэгжээр өссөн. Дунд, ахлах сургуулийн насны хүүхдүүийн сургуульд хамрагдсан хэмжээ тус тус 100.9 ба 88.8 хувьд хүрсэн гэжээ.
Их Дээд сургуулийн боловсролын талаар Хятад улс дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй их дээд сургуулийн боловсролын систем бүрдүүлж, нийт 1245 их сургуульд 28.31 сая оюутан суралцаж байна.