2018 оны бохирдолтой тэмцэх ажилд ахиц гаргав
26-нд, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх тухай Төрийн зөвлөлийн тайланг БХАТИХ-ын байнгын хороогоор хянан хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.Тус тайланд: 2018 онд Хятадын бохирдлоос урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн ахиц гарч, экологи, хүрээлэн буй орчныг үргэлжлүүлэн сайжруулж, жилийн товлосон зорилтоо биелүүлсэн. Хятад даяар338 газар нутаг ба түүнээс дээш тооны хотын бохирдолгүй өдрийн тоо 79.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгжээр дээшиллээ. Бээжин хотын PM2.5-ийн агууламжийн хэмжээ шоо метр тутамд 51 микрограмм хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12.1 хувиар буурсан гэж тэмдэглэжээ. Олон улсын болон дотоодын орчинд гүн гүнзгий, нарийн төвөгтэй өөрчлөлт гарч байна. Иймээс бохирдлын эсрэг тэмцэлд олон сорилт тулгарч байна гэж Экологи байгаль орчны сайд Ли Ганьже үзсэн байна.
Одоо Хятадын 31 муж байгаль экологийн орчныг хамгаалах хариуцлагын дүрэм боловсруулж, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагаа эрчимжүүлж байна. Зарим орон нутгийн засаг захиргаа, салбарууд үүрэг хариуцлагаа сайтар гүйцэтгээгүй, экологийн орчны чанар улам муудаж байгаа зэрэг асуудалтай холбогдуулж, Экологи, байгаль орчны яам өнгөрсөн жил 29 орон нутгийн засаг захиргаа, мужийн зэрэглэлийн 3 салбартай зөвшилцөж, экологийн нөхцөл байдлын бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж тэмдэглэжээ. Ренчинсоо