XIII сонгуулийн БХАТИХ-ын БХ-ны IX чуулган болов

2019-02-26 20:46:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Синьхуа агентлагийн мэдээ, 26-ны үдээс өмнө АТИХ-ын ордонд, XIII сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны IX чуулганы анхдугаар бүгд хурал болж, Байнгын хорооны дарга Ли Жаньшү хурлыг даргалав.


Байнгын хорооны энэ удаагийн чуулганы нэг чухал агуулга нь удалгүй болох гэж байгаа XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд бэлтгэл хийх юм. Чуулганы хэлэлцэх хөтөлбөрт, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлангийн төслийг хянан хэлэлцэх, Байнгын хорооны дарга нарын хурлаас XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх хөтөлбөрийн тухай тогтоолын төсөл, тэргүүлэгчдийн баг, нарийн бичгийн дарга нарын нэрсийн жагсаалтын тухай тогтоолын төсөл, чуулганд байлцах хүмүүсийн нэрсийн жагсаалтын тухай тогтоолын төсөл зэргийг хамруулсан байна.


ХКН-ын XIX их хурлаас бохирдлыг засах, арилгах ажлыг тууштай хийх тухай чухал шийдвэр гаргасан юм. Байнгын хорооны энэ удаагийн чуулганд, Экологи, хүрээлэн буй орчны яамны сайд Ли Ганьже Төрийн зөвлөлийг төлөөлөн, агаар мандлын бохирдлыг сэргийлэх, арилгахыг судлах, зохицуулах тухай хууль хэрэгжилтийн байдлын тайлан, тайланг хянан хэлэлцсэн тухай санал, шийдвэрийг хэрэгжүүлэн байдлын тухай тайлаг танилцуулжээ.


Ядуурлыг бууруулах тусгай судалгаа өрнүүлэх шийдвэр гаргасан нь БХАТИХ-ын байнгын хорооноос чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гурван том ажилд байнгын хяналт шалгалт хийх зорилготой юм. БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга Ү Вэйхуа чуулганд хандан, БХАТИХ-ын байнгын хорооноос ядуурлыг бууруулах ажлын тусгай судалгаа өрнүүлсэн тухай тайлагнажээ.


Чуулганаар, БХАТИХ-ын байнгын хорооны төлөөлөгчийн эрхийн хяналтын комиссын дарга Ү Юйляны хийсэн зарим төлөөлөгчийн эрхийн тухай тайланг сонсож, тохоон томилох, тушаалаас нь халах тухай төслийн тайланг хянан хэлэлцсэн байна.






Их уншсан

холбоотой мэдээ