Татварын зардлыг бууруулж зах зээлд итгэл төрүүлж байна

2019-02-27 15:30:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

26-нд Бээжин хотноо Хятадын макро эдийн засгийн дээд хэмжээний семинар болов. Хурлаар нийтэлсэн тайланд: 2019, 2020 онд Хятадын хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй арга бодлогоор өөрчлөлтийг ахиулах, өрсөлдөөнөөр үр ашгийг дээшлүүлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхийн хэрээр эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулна хэмээн төсөөлжээ. Тайланд, нийгмийн даатгалын зардлыг бууруулж, аж ахуйн нэгжийн ачааллыг хөнгөлөн, хөрөнгө оруулалт, ажлын байраар хангах тогтвортой байдлыг баталгаажуулахыг санал болгосон байна.

Тус семинарыг Шямэнь их сургууль, Синьхуа агентлагийн дэргэдэх Жинжи Санькао сонин хамтран зохион байгуулжээ. Хурлаар нийтэлсэн макро эдийн засгийн төсөөллийн тайланд, 2019, 2020 онд Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой урагшлах хандлагаа баталгаажуулна гэжээ. Ажлын байраар хангах, банк санхүү, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төсөөллийг тогтворжуулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхийн хэрээр эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг үр ашигтай ахиулах болно. Шямэнь их сургуулийн макро эдийн засгийн судлалын төвийн дэд захирал Гун Минь хэлэхдээ: “Эдгээр 6 тогтворжуулах бодлого, татварын зардлыг их хэмжээгээр бууруулах бодлогыг хэрэгжүүлсний дараа сүүлийн хоёр жилийн хөрөнгө оруулалтын хурд удааширсан байдал өөрчлөгдөнө гэж бид итгэж байна. Оршин суугчдын бодит орлого нэмэгдэнэ. Хэрэглээний түвшин их хэмжээгээр буурахгүй, өсөлтийн хурд нь 2018 оныхтой ерөнхийдөө адил, юмны үнийн хувьд СРI тогтвортой байдлаа хадгалж, РРI-гийн өсөлт буурч 6.2-6.5 хувийн хооронд хэлбэлзэн, эдийн засгийн өсөлт их хэмжээгээр буурах магадлал маш бага байна” гэжээ.

Тайланд: Сүүлийн жилүүдэд, Хятад улс банк санхүүгийн дэмжлэг, татварын зардлыг бууруулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөрөнгө хуримтуулалтыг бүх талаар дэмжих бодлого хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийг тогтворжуулж, итгэлийг нэмэгдүүлэн, иргэний хөрөнгө оруулалтыг эрчимжүүлжээ. Тоо бүртгэлээс үзвэл, зөвхөн 2018 онд татварын зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлсний үр дүнд татварыг бууруулсан хэмжээ 1.3 их наяд юаньд хүрчээ.

"Татварыг бууруулан зардлыг багасгаж, шинэ эриний Хятадын эдийн засгийн өсөлтөд хүч сэлбэх” сэдвийн талаар Хятадын НШУА-ийн дэд захирал, Эдийн засаг судлах газрын дарга Гао Пэйюн хэлэхдээ: Чансаатай хөгжлийн шатанд, татварыг бууруулан зардлыг багасгахыг макро зохицуулалтын арга зүй хэмээн үзэж, түүнд хоёр талын үүрэг өгөх ёстой гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Нэг талаар, сөрөг үелзлийн зохицуулалт хийх замаар Хятадын макро эдийн засгийн эргэлт зүй зохистой орон зайнаас хальж гарахгүй байхыг баталгаажуулна. Нөгөө талаар, түүнд хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлт хийх чадавх олгож, эдийн засгийн чансаатай хөгжлийг баталгаажуулна" гэжээ.

Хятадын нийгмийн даатгал, баталгааны төсөл нэлээд бүрэн болсон бөгөөд үүнд өндөр настны үндсэн асрамж, эмчилгээ, ажилгүйдэл, үйлдвэрийн осол, төрөлт зэрэг таван төрлийн даатгал багтаж байна. Нийгмийн олон төрлийн даатгалын шимтгэл төлж байгаа хэмжээ 40 хувьд хүрснээс ажил олгогч байгууллага 30 хувийг төлж буй нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан тайланд санал болгохдоо: 2019 онд татварыг бууруулж, нийтэд ашигтай бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг зохих хэмжээгээр бууруулах ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ