Хэлний олон төрлийн байдлыг хамгаалах ёстой
2-р сарын 21 бол "Олон улсын эх хэлний өдөр" юм. Мөн өдөр Бээжинд хэлний олон төрлийг хамгаалан хөгжүүлэх зорилготой "Юелүгийн тунхаг"-ийг нийтэлсэн нь ЮНЕСКО-гийн "Хэлний олон төрлийг хамгаалах" сэдвийн хүрээн дэх байнгын хүчин төгөлдөр анхны баримт бичиг бослон юм.
"Юелүгийн тунхаг"-ийг 2018 оны 9-р сард ЮНЕСКО, Хятадын засгийн газартай хамтран зохион байгуулсан дэлхийн хэлний нөөцийг хамгаалах анхдугаар хурлын үеэр боловсруулжээ. Хятадын Чанша хотод болсон тус хуралд ЮНЕСКО, улс орнуудын засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид "Юелүгийн тунхаг"-ийн төслийг хэлэлцсэн баталсан байна. Хурлын дараа ЮНЕСКО журмынхаа дагуу төслийн талаар санал хурааж, улам боловсронгуй болгон, агуулгыг тогтоож, 1-р сард албаны сайтдаа албан ёсоор нийтэлжээ. Энэ тунхаг чухал ач холбогдолтой гэж Хятадын Боловсролын яамны Хэл бичгийн хэрэглээний удирдах газар, Хэл бичгийн мэдээллийн удирдах газрын дарга Тянь Лишинь ярьж байлаа: "Юелүгийн тунхаг"-т өнөөгийн дэлхий ертөнцөд хэлний нөөц, хэлний олон төрлийг хамгаалах үзэл санааг харуулж, улс орнууд үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах санаачилга гарган, Хятад улсын хэлний нөөцөө хамгаалсан туршлага, загвар, хөтөлбөрийг танилцуулсан юм. "Юелүгийн тунхаг" бол олон улсын хэлний олон төрлийг хамгаалах жишиг болсон үйл ажиллагааны хөтөлбөр юм. Түүхэн чанартай амжилт, бэлэг тэмдэг болсон үйл явдал гэж талууд үнэлж байна. Чухал ач холбогдолтой энэ өдөр дэлхийн хэлний олон төрлийн байдлыг хамгаалах тухай "Юелүгийн тунхаг"-ийг хамтран нийтэлж буй нь олон улсын эх хэлний өдөрт өргөн барьсан өвөрмөц бэлэг, мөн хэл соёлын олон янз байдлыг хамгаалахыг дэмжихийн төлөө хэрэгжүүлсэн чухал үйл ажиллагаа юм.”
Статистик бүртгэлээр дэлхийд 7000 гаруй хэл бий боловч түүний 96 хувийн хэлээр ярьдаг хүмүүс дэлхийн хүн амын ердөө 4 хувийг эзэлж байна. 1999 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 2-р сарын 21-ний өдрийг олон улсын эх хэлний өдөр болгох тогтоол баталж, хэл соёлын олон янз байдал, олон төрлийн хэлтэй байхыг дэмжих зорилготой ажиллаж байгаа юм. ЮНЕСКО-гоос Хятадад суугаа төлөөлөгчдийн газрын Төсөл хариуцагч захирал Frederick Russell-Rivoallan: "Юелүгийн тунхаг" бол "Хэлний олон төрлийн байдлыг хамгаалах" сэдвийн хүрээнд ЮНЕСКО-гийн гаргасан анхны байнгын баримт бичиг юм. Энэ нь Олон улсын хамтын нийгэмлэг хэлний олон төрлийн байдлыг хамгаалж хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсний илрэл бөгөөд дэлхий дахины олон төрлийн хэлийг хамгаалах бодит практикт ашиглах боломжийн санал санаачилга дэвшүүлсэн гэжээ.
"Юелүгийн тунхаг"-т дэлхий нийтийн хэл олон төрөл байхыг хамгаалж хөгжүүлэх хэдэн чухал дүгнэлт гаргасан. Тухайлбал нэгд, иймэрхүү хамгаалалт нь тогтвортой хөгжүүлэх зорилтоо биелүүлэх гол цөм юм. Хоёрт, нийгмийн олон салбарынхан идэвхтэй оролцож хэлний олон төрөлтэй байх байдлыг баталгаажуулна. Гуравт, иймэрхүү хамгаалалт дэмжлэг нь шинжлэх ухаан технологийн хөгжилтэй уялдах ёстой.”
"Юелүгийн тунхаг"-ийг бичсэн Хятадын хэлний нөөцийг хамгаалах төслийн удирдагч, доктор Цао Жи-Юнь хэлэхдээ: Хэлийг олон төрлийн байлгах ажлыг Хятадын засгийн газар ихэд чухалчилж байна гэжээ. "Хятад улс хэлний нөөцөөр баялаг боловч орчин үеийн хөгжлийн үйл явцад үндэстний цөөнхийн хэл, хятад хэлний нутгийн аялгуу алгуур устаж, уламжлалт хэл соёл хурдтай алдагдаж байна. Үндэстний цөөнхүүд болон хятад хэлний нутгийн аялгууны баялаг бөгөөд эрхэм нандин өвийг цаг алдалгүй авран хамгаалахын тулд Хятадын засгийн газар 2015 оноос Хятадын хэлний нөөцийг хамгаалах төсөл хэрэгжүүлж, хэлний нөөцийг улс даяар судлан бүртгэх, хадгалах, танилцуулах, хэрэглэхээр гол болгосон олон ажил хийж байна.”
Цао Жи-Юнь: Хятад улсын хэрэгжүүлж буй төсөл одоохондоо дэлхийд хэмжээгээр хамгийн том хэлний нөөцийг хамгаалах төсөл бөгөөд ололт амжилт нь ЮНЕСКО болон бусад улс орны анхаарлыг татаж байна гэжээ. Сарантуяа