Хунань мужийнхан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж байна
2016 оны Хятадын хоёр чуулганы үеэр, Ши Жиньпин дарга Хунань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг ахиулж, иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг түлхүү урагшлуулан, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, ард иргэдэд үр шимийг нь хүртээхийг тус мужид шаардсан юм. Ши Жиньпин даргын шаардлагаар Хунань мужийнхан дутагдалтай талаа нөхөж, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэн, чанартай хөгжлийн шинэ хуудсыг нээж байна.
Саяхан бүрэн автомат загварын дагуу үйлдвэрлэсэн анхны ээлжийн авто машины ачааны краныг Хунань мужийн төв Чанша хотоос Хятадын олон нутагт тээвэрлэж байна.
Кран үйлдвэрлэгч Zoomlion компанийн технологийн мэргэжилтэн Лю Юй Шинь: Шинээр хүчин төгөлдөр болсон 467 патенттай, бөөнөөр үйлдвэрлэх болсон төдийгүй хэрэглэгчийн өртгийг ч бууруулсан гэжээ. Барилгын машин механикийн салбар нь Хунань мужийн уламжлалт, давуу талтай үйлдвэрлэл юм. Өнгөрсөн хэдэн жилийн байдлаар зах зээлийн эрэлт хэрэгцээ эрс буурснас болж хүнд байдалд оржээ.
2016 онд Ши Жиньпин дарга XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганд оролцож буй Хунань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг ахиулж, нэмж хасах зүйлээ сайтар зохицуулахыг шаардсан юм.
Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, Хунань мужийн аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн тэнхимийн дарга Цао Хүйчуань: Ши Жиньпин даргын хэлсэн үг бидний сэтгэлд хүрсэн. Нэмэх хасах үйлдлийг сайтар ашиглах нь үнэндээ хуучин хөдөлгөгч хүчийг халах замаар, шинэ хөдөлгөгч хүч бий болгох орчин, газар эдэлбэр, хөдөлмөрлөх хүчний нөөцийн орон зайг гаргаж өгч буй хэрэг юм гэжээ.
Ши Жиньпин даргын шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд 2016 оны 3-р сарын эцсээр, Хунань муж хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийн хэрэгжилтийг ахиулах тухай санал, 2016 оны 8-р сард үйлдвэрлэлийн өөрчлөлтийг дэмжих 4 жилийн төлөвлөгөө боловсруулжээ. 2018 оны эцэс гэхэд, гангийн үйлдвэрлэлийг 4.65 сая тонноор, нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 25.42 сая тонноор бууруулж, аж үйлдвэрлэлийн 3000 гаруй аж ахуйн нэгжийг татан буулгасан нь нийт мужийн тавны нэг хувийг эзэлж байна.
Хоёр сарын өмнө Жүжөү хотын аж үйлдвэрийн Чиншүйтан баазын хайлуулах, химийн 261 үйлдвэрийг хаасан байна.
Хунань мужийн Жүжөү хотын эдийн засаг, мэдээлэлжүүлэлтийн комиссын орлогч дарга Жөү Вэньжүнь: Хөх мөрний сав газрын бохирдлын гол эх үүсвэрийг бүрэн арилгаснаар, Жүжөү хот өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд орсон юм гэжээ.
Ирээдүйд, Жүжөү хотын аж үйлдвэрийн Чиншүйтан бааз соёл, аялал жуулчлал, технологийн шинэчлэл, орчин үеийн ложистикийг нэгтгэсэн орчин үеийн аж үйлдвэрийн шинэ хот болох юм.
Хунань мужийн Жүжөү хотын хөрөнгө оруулалтын Чиншүйтан группийн захирал Хуан Юаньжэн: Утаа униар нар халхалсан, бохир ус ханхалсан аж үйлдвэрийн хуучин тойрог бүгд шинэчлэгдсэн. Бид одоо хөрөнгө оруулалтыг урьж байна. Гэхдээ бохирдолтой, экологийн орчинд сөрөг нөлөөтэй төслүүдийг оруулахгүй гэжээ.
Хөдөө орон нутаг нь алслагдмал, ядуу хүн ам олонтой нь Хунань мужийн гол асуудал юм. Ши Жиньпин даргын шаардлагыг биелүүлэхийн тулд тус муж эдгээр асуудалдаа илүү анхаарчээ. Ядуурлыг бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө Хунань муж өөрийн онцлогтой үйлдвэрлэл, ажиллах хүч, нүүлгэн шилжүүлэх, эм эмнэлгийн талаар эрчтэй ажиллаж байна.
Хунань мужийн ядуурлыг бууруулж, хөгжүүлэх газрын дарга Ван Жичүнь: Өнөөгийн байдлаар 19 тосгон ядуу хэвээр байна. Ши Жиньпин даргын шаардлагаар бид ядуурлыг бууруулах ажлыг улс төрийн хамгийн чухал үүрэг, ардын амьжиргааны хамгийн чухал ажил болгож, холбогдох байгууллагуудад оновчтой үүрэг өгч, асуудлыг хайж, ялгаагаа багасган, дутуугаа нөхөж байна гэжээ.
Амралт, баярын өдрөөр Ниншян хотын Хэнши тосгонд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. Нутгийн хүмүүс энэ хоёр жил наран цэцгийн самар худалдаад багагүй ашиг олж байна.
Хунань мужийн Ниншян хотын Хэнши суурины Ванбэй тосгоны иргэн Туннин: Энэ өлгөсөн гуа нэг жилд гурван мянган юанийн орлого оруулдаг. Нэг га газартай, энэ жил талбайгаа улам өргөтгөсөн гэжээ.
Хунань мужийн энэ жилийн ажлын гол асуудал бол ядуурлыг бууруулах явдал юм. Зүүн баруун бүсийн ядуурлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, мужийн дотоодод ядуусыг тэтгэх, аж үйлдвэрийг өргөтгөн ядуусыг тэтгэх, боловсролоор ядуурлыг тэтгэх зэрэг ажлыг ахиулсан байна.
Ядуурлыг бууруулахын зэрэгцээ Хунань муж ардын амьдралыг баталгаажуулах олон төрлийн төсөл хэрэгжүүлжээ. Одоо, хөдөө тосгоны 178 мянган өрхийн орон сууцны байр, хот суурины 281 өрхийн гэр хорооллыг засан сайжруулжээ. Энэ онд хөдөө тосгонд 1.2 сая хүнийг түгээгүүрийн усны шугамд холбох бөгөөд цахилгаан сүлжээг ч сайжруулж, ард иргэдэд хөгжлийн үр өгөөжийг хүртээх болно гэжээ.