​"Нэг бүс нэг зам таны нүдээр” фото зургийн уралдаан эхлэв

2019-02-28 15:39:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

28-нд CRI Online сайтын зохион байгуулсан "Нэг бүс нэг зам таны нүдээр” фото зургийн уралдаан албан ёсоор эхэллээ.

Тус уралдаан Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын үр дүнг камерын дурангаар харуулж, энх тайвны хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцаж, туршлага хуримтлуулах, харилцан ашигтай хамтдаа ашиг олохоор зорилт болгосон Торгоны замын үзэл санааг сурталчлан, Нэг бүс нэг зам санаачилгыг дурдсанаас хойших өөрчлөлт шинэ байдлыг үзүүлж, Хятадын ард түмэн ба Нэг бүс нэг зам дагуу орнуудын ард түмний найрсаг харилцаа, солилцоо, найрамдал, холбогдох орнуудын уул ус, зан заншлыг танилцуулах зорилготой юм.

Уралдаан 2-р сарын 28-наас 4-р сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 2-р сарын 28-наас 3-р сарын 28-нд бүтээлийг хүлээн авч, 3-р сарын 29-нөөс 4-р сарын 9-нд анхан шатны шалгаруулалт, сайтад байрлуулж үзэгчдээс санал хураах, мэргэжилтнүүдийн шалгаруулалт хийж, 4.10-нд уралдааны эцсийн дүнг зарлах юм.

Интернет хэрэглэгч фото зургийн бүтээлээ withyou2019@qq.сom илгээж, уралдааны дэлгэрэнгүй агуулгыг www.cri.сn/withyou сайтаас хүлээн авах боломжтой юм.

"Нэг бүс нэг зам таны нүдээр” фото зургийн уралдаан эхлэв


Их уншсан

холбоотой мэдээ