​"Нэг бүс нэг зам таны нүдээр” фото зургийн уралдааны зар

2019-02-28 15:46:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Нэг бүс нэг зам таны нүдээр” фото зургийн уралдааны зар

Торгоны зам дагуу орнуудын байгалийн үзэсгэлэн, бүтээн байгуулалтын үр дүнг харуулсан фото зургийн бүтээлийг 2-р сарын 28-наас 3-р сарын 28-ны хооронд хүлээн авна.

Тус уралдаан Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын үр дүнг камерын дурангаар харуулж, энх тайвны хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцаж, туршлага хуримтлуулах, харилцан ашигтай хамтдаа ашиг олохоор зорилт болгосон Торгоны замын үзэл санааг сурталчлан, Нэг бүс нэг зам санаачилгыг дурдсанаас хойших өөрчлөлт шинэ байдлыг үзүүлж, Хятадын ард түмэн ба Нэг бүс нэг зам дагуу орнуудын ард түмний найрсаг харилцаа, солилцоо, найрамдал, холбогдох орнуудын уул ус, зан заншлыг танилцуулах зорилготой юм.


Бүртгүүлэх хугацаа:

2-р сарын 28-наас 3-р сарын 28-ны хооронд


Шаардлага:

1. Гар утас буюу зургийн аппаратаар авсан фото зургийн бүтээл байх.

2. Гурав буюу хэд хэдэн зургаас бүрдсэн цуврал байж болно. Өнгөтэй, хар цагаан ямар ч төрлийн зураг байж болно. Цуврал зураг наад зах нь гурав, дээд тал нь 10-аас хэтрэхгүй байх. Зургийг JPEG форматаар өгөх.

3. Оролцогчийн улсын харьяаллыг хязгаарлахгүй. Нэр, улсын харьяалал, холбоо барих хаяг, зураг авсан газар, зургийн нэр, 150 хүртэлх үгээр агуулгын товч танилцуулга бичих.

4. Фото зургийн түүхийг бичиж болно. (Үгийн тоог хязгаарлахгүй)

Бүтээлээ илгээх:

-Бүтээлээ withyou2019@qq.сom хаягаар явуулж болно.

-Facebook-ын https://www.facebook.com/CRI.Mongol хаягаар явуулж болно.


Шалгаруулах:

Бүтээлийг нээлттэй, шударга байх зарчмын дагуу тусгай мэргэжилтнүүд шалгаруулж, интернетийн санал хураалтын дүнг харгалзаж эцсийн дүнг гаргана.


Шагналын сан:

1.Тэргүүн байранд 10 хүний бүтээлийг шалгаруулна. Өргөмжлөл, Хятад улсад болох шагнал гардуулах ёслолд урьж оролцуулан, орон нутгаар аялж, судалбар зураг авах үйл ажиллагаанд оролцуулна.

2. Шилдэг байранд 100 хүнийг шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнана.

3. Зургийнхаа тухай шилдэг түүх бичсэн оролцогчдыг дурсгалын зүйлээр шагнана.


Анхаарах зүйл:

1. Илгээсэн бүтээлүүдийг буцааж өгөхгүй. Бүтээлээ өгсөн нөхцөлд зохион байгуулагч тал үнэ төлбөргүй ашиглах, гуравдагч талд ашиглуулж болно. Зохион байгуулагч тал бүтээлүүдийг үзэсгэлэн, сурталчилгаа, хэвлэлд ашиглаж болно.

2. Тусгай программаар эх зурагт нөлөөлөхгүйгээр бага хэмжээний засвар өөрчлөлт хийж болно.

3. Оролцогч бусдын бүтээлийг ашигласан нь илэрвэл оролцох эрхийг нь хасна.

4. Шалгарсан бүтээлүүдийг "Нэг бүс нэг зам таны нүдээр” фото зургийн цомогт хэвлэж, CRI Online сайтаар үзүүлнэ.

5. Уралдаанд оролцогч ямар ч төлбөр төлөх шаардлагагүй.

Их уншсан

холбоотой мэдээ