"Экологийн соёл иргэншлийн өдөрлөг" бий болгох санаачилга гаргав

2019-03-02 16:59:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Экологийн соёл иргэншлийн өдөрлөг" бий болгох санаачилга гаргав

Хоёр чуулганы өмнөхөн УТЗЗ-ийн гишүүн, Жянши мужийн Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн дарга Шы Кэ: Хөгжлийн явц дахь экологийн орчны асуудлыг шийдвэрлэх, экологийн соёл иргэншлийн стратеги зэрэг чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлэхээ баталгаажуулах ёстой. Энэ нь бидний түүхэн үүрэг хариуцлага юм. Иймээс, үндэсний хэмжээнд "экологийн соёл иргэншлийн өдөрлөг" байгуулах санаачилга дэвшүүлсэн байна гэжээ.

2005 оны 8-р сарын 15-нд тухайн үеийн Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга асан Ши Жиньпин, Аньжид ажиллахдаа:"Онгон байгаль бол алт" хэмээх үзэл баримтлалыг анх удаа дурдсан юм. Шинжлэх ухааны энэ дүгнэлт Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад удирдах маш чухал ач холбогдолтой билээ. Иймээс Шы Кэ жил бүрийн 8-р сарын 15-ныг үндэсний "экологийн соёл иргэншлийн өдөрлөг" болгох санал дэвшүүлсэн байна.

Тэрээр: Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад залгамж чанар шаардлагатай. Ялангуяа соёлын сурталчилгаа бүр ч их шаардлагатай. Соёлын түвшинд экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулбал хүмүүст ухамсар суулгах төдийгүй нийгмийн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч чадна гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ