Хувийн хэвшлийн эдийн засаг асар их хувь нэмэр үзүүлжээ

2019-03-02 18:33:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хувийн хэвшлийн эдийн засаг асар их хувь нэмэр үзүүлжээ

2-ны үдээс хойш АИХ-ны ордонд, XIII сонгуулийн УТЗЗ-ийн БХХ-ны II чуулганы хэвлэлийн анхдугаар бага хурал болов. Энэ удаагийн чуулганы хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь сэтгүүлчийн асуултад хариулахдаа: хувийн хэвшлийн эдийн засаг бол Хятадын зах зээлийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тогтвортой өсөлт, иновац, ажил олголтыг ахиулан, ардын амьдралыг сайжруулах талаар хувийн хэвшлийн эдийн засаг асар их хувь нэмэр үзүүллээ. Хятадын эдийн засгийн хөгжил Хятадын гайхамшгийг бүтээхэд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд асар их хувь нэмрээ оруулсан юм гэжээ.

Гүө Вэйминь: УТЗЗ-ийн БХХ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжилд маш их анхаарал тавьдаг. Өнгөрсөн жил, тусгай сэдвээр зөвшилцөл зохион байгуулж, сүлжээгээр засгийн хэргийг авч хэлэлцэн, эцнээгээр зөвшилцөж, тусгай судалгаанууд өрнүүлэн, үнэ цэнэтэй олон санал санаачилгыг Намын төв хороо, Төрийн зөвлөл, холбогдох салбаруудад дэвшүүлж, хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ