“Нэг бүс нэг зам”-ын байгуулалт хөгжлийг авчирч өгөв

2019-03-02 19:36:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Нэг бүс нэг зам”-ын байгуулалт хөгжлийг авчирч өгөв

2-нд Бээжинд, XIII сонгуулийн УТЗЗ-ийн БХХ-ны II чуулганы хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь: “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг дэвшүүлснээс хойш, олон тал идэвхтэй хамтран ажиллалаа. Өнгөрсөн жилийн сүүлийн байдлаар, 100 гаруй улс орон, олон улсын байгууллага “Нэг бүс нэг зам”-ын байгуулалтыг идэвхтэй дэмжиж, олон чухал төслийг үр ашигтай хамтран хэрэгжүүлж, тухайн орны эдийн засгийy хөгжлийг ахиулснаар улам олон орны сайшаал дэмжлэгийг оллоо гэжээ.

Тэрээр: “Нэг бүс нэг зам” дагуу хөгжиж буй орнуудын өр шир маш ээдрээтэй, олонх нь түүхийн үлдэгдэл юм. Хятадын хөрөнгө оруулалт эдгээр өр ширийн маш өчүүхэн хэмжээг эзэлдэг бөгөөд Хятад улс голцуу дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө оруулдаг нь алсыг бодолцож, эдгээр орны хөгжлийг дэмжиж байгаа юм. “Нэг бүс нэг зам”-ын байгуулалт “Өрийн аюул” тарилаа гэх нь ёс зүйд нийцэхгүй юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ