АТИХ-ын II чуулган бэлтгэлээ бүрэн хангажээ
Синьхуа агентлагийн мэдээ: XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы хэвлэлийн төвөөс 2-нд сэтгүүлч мэдээлснээр, чуулганд оролцох төлөөлөгчид бүгд Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд чуулганы төрөл бүрийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
2-ны 07 цаг 20 минутад XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганд оролцох Хармөрөн мужийн төлөөлөгчид галт тэргээр Бээжин өртөөнд хүрэлцэн иржээ. Тэд бол энэ чуулганд оролцохоор Бээжинд хамгийн түрүүнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид юм. Бусад төлөөлөгчид үүнээс хойш дараа дараагаар Бээжинд хүрэлцэн иржээ.
Хурлын бусад бэлтгэл, хурлын талбайн бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Хурлын холбогдох материалыг монгол, түвд, уйгар, казак, солонгос, и, жуан зэрэг үндэстний цөөнхийн 7 хэлээр орчуулж, хурлын үеэр синхрон орчуулга хийх юм. Хурлын материалыг мөн англи, франц, испани, орос, япон, герман, араб зэрэг гадаадын олон хэлээр орчуулж, хурлын холбогдох баримт бичгийг орчуулах ажил дэг журамтай өрнөж байна.
XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулган 3-р сарын 5-нд Бээжинд нээлтээ хийх юм.