Умард хилийг улам сайн цогцоолон байгуулж байна
2018 оны 3-р сарын 5-нд, XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд, Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Эдийн засгийн чансаатай хөгжил, ядуурлаас ангижруулах ажлыг бодитоор ахиулж, үндэстнүүдийн эв нэгдэл, хилийн бүсийн тогтвортой байдлыг дээшлүүлэн, эх орны умард хилийг улам сайн цогцоолон байгуулахыг шаардсан юм. Ши Жиньпин даргын шаардлагын дагуу Өвөр Монгол ядуурлаас ангижруулах шинэ аяныг эхлүүлж, чансаатай хөгжлийг шинэ гараанаас гарсан байна.
Энэ оны ядуурлыг бууруулах үүргийг тогтоохдоо: 2019 онд Өвөр Монгол 140 мянга гаруй ядуу хүн амыг ядуурлаас ангижруулж, бүх ядуу гацаа тосгоныг ядуурлаас ангижруулна гэжээ.
2018 оны 3-р сарын 5-нд, Ши Жиньпин Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо, ядуурлаас ангижруулах ажлыг хөдөө тосгоны хөгжүүлэх стратегитай уялдуулж, хөдөө тосгон, мал аж ахуйн нутгийн аж үйлдвэрийг хөгжүүлэхийг чухалчилсан юм.
Ши Жиньпин даргын шаардлага ёсоор Өвөр Монгол ядуурлыг бууруулах ажлыг "нэг тосгонд нэг брэнд, нэг шянд нэг үйлдвэр” хөгжүүлэх бүтээн байгуулалттай уялдуулж, аж ахуйн нэгж буюу хоршооллоор дамжин аж үйлдвэрийн хөгжилд ядуу хүн амын оролцоог дэмжиж байна.
Жиньпиний анхаарсан Дамяо суурины Шяомяо тосгон уламжлалт хятад эмийн түүхий эд тарьж ургуулсны үндсэн дээр 100 гаруй хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйг хөгжүүлсэн юм.
Өвөр Монголын Улаанхад хотын Сүньшань дүүргийн Дамяо суурины Шямяо тосгоны иргэн Лү Дали: 10 гаруй хүлэмж байгуулан хүнсний ногоо тарьж байна. Түүний нэг хүлэмж 20 мянган юанийн орлоготой гэнэ.
Ноднин Шяомяо тосгоны хүн нэгбүрийн жилийн дундаж орлого 14 мянган юаньд хүрч, тосгоны засмал зам ашиглалтад орж, цэвэрлэх байгууламж байгуулснаар тосгоны дүр төрх ихээхэн өөрчлөгджээ. Өвөр Монгол аж үйлдвэрт түшиглэн ядуурлаас ангижруулах ажлыг гүнзгийрүүлж байна. 2018 онд Өвөр Монгол нийт 235 мянган хүнийг ядуурлаас ангижруулж, дахин ядуурах нормыг 1.06 хувиар бууруулсан юм.
Ядуурлыг бууруулах ажлыг шийдэмгий хийх хэрэгтэй, эдийн засагт ч шинэ хөдөлгөгч хүч шаардагдаж байна. Ши Жиньпин даргын шаардлагын дагуу Өвөр Монгол нүүрс, газрын ховор элемент зэрэг эх баялгийг нэгтгэн аж үйлдвэрийн гинжин холбоосыг боловсронгуй болгож, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг шат ахиулж байгаа юм.
Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн газрын дарга Гүн Минжү: Ши Жиньпин дарга Өвөр Монголын хөгжилд тулгарсан асуудлыг оновчтой олж харж, бидэнд хөгжлийн чиглэл тогтоож өгч, олон ургальчаар хөгжих, олон тулгууртай орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулах арга замыг тодорхойлж өгсөн юм гэжээ.
Энэ химийн аж үйлдвэрийг өөрчлөн шинэчилж, үйлдвэрлэх, боож баглах, хянан шалгах зэргийг үндсэнд нь оюунлаг болгон, үйлдвэрлэлийн үр ашгийг 21 хувиар дээшлүүлж, бүтээгдэхүүний чанар шаардлага хангахгүй байх хэмжээг 22 хувиар бууруулсан байна.
Шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийг бүтээн байгуулж байна. Өвөр Монгол “Шинэ тулгар хөгжиж буй аж үйлдвэрийг чансаатай хөгжүүлэх төсөл” боловсруулж, цахилгааны үнийг хөнгөлөн, аж үйлдвэрийн сангаас тэтгэх зэрэг арга замаар шинэ материал, био эм эмнэлэг зэрэг аж үйлдвэрийг ихэд хөгжүүлж байна. Одоо Хөвчийн элсэнд Өвөр Монголын хамгийн том фото цахилгаан станцын төслийн ажил дуусаж, цахилгаан сүлжээнд холбогдон цахилгаан гаргаж эхэлсэн байна.
Өвөр Монголын Ордос хотын Далд хошууны Хөгжил өөрчлөлтийн газрын дарга Ли Рүй: Өнөөгийн эрчим хүчний бүтцийг өөрчлөх төдийгүй 3000 гаруй га элсийг үр ашигтай тогтворжуулж, 1200 хүнийг ажлын байраар хангасан гэжээ.
2018 онд Өвөр Монголын дээд шинэ технологийн аж үйлдвэр 2017 оныхоос 17.1 хувиар нэмэгдэж, Өвөр Монголд дээд шинэ технологийн аж үйлдвэр 2017 оныхоос 200 гаруйгаар нэмэгдсэн байна.
Гэрэлт орчуулав