УТЗЗ-ийн жил тутмын хурал нээгдэв

2019-03-03 15:49:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

УТЗЗ-ийн жил тутмын хурал нээгдэв

3-ны 15 цагт Бээжин хотод Хятад улсын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн жил тутмын хурал нээгдэж, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцож байна.

УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян УТЗЗ-ийн байнгын хорооны ажлыг тайлагналаа. Тэрээр: 2019 он бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зангилаа жил юм. УТЗЗ-ийн БХХ зөвлөлдөх байгууллагын үүргээ сайтар биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад түлхүү анхаарч, эрсдэлээс сэргийлэх, ядууралтай тэмцэх, бохирдлыг засах 3 гол үүргээ сайтар биелүүлж, улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хянах, улс төрийн хэрэгт оролцох үүрэг хариуцлагаа биелүүлж, санал санаачилга дэвшүүлэн, нийтлэг ойлголтыг өргөжүүлэх ёстой гэжээ.

УТЗЗ-ийн жил тутмын хурал нээгдэв

УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ны II чуулган 11 хоног үргэлжилж, Хятадын олон нам бүлэг, олон салбар, үндэстнүүдийн 2100 гаруй гишүүд хуран цугларч, тэд Ван-Яны тайлагнасан ажлыг хэлэлцэж, Засгийн газрын ажлын тайланг сонсон, Хятадын өөрчлөлт хөгжлийн бодлого чиг хандлагын тухай санал санаачилга дэвшүүлэх юм.

УТЗЗ-ийн жил тутмын хурал нээгдэв

УТЗЗ-ийн жил тутмын хурал нээгдэв

Их уншсан

холбоотой мэдээ