Халдварт өвчнөөс сэргийлэх чадвараар дэлхийд тэргүүлж байна
УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, хадагтай Маргарет Чан УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ ны IIчуулганы үеэр сэтгүүлчид хэлэхдээ: Халдварт өвчнөөс сэргийлэх, тогтоон барих Хятад улсын чадвар дэлхийд тэргүүлж байна гэжээ.
Маргарет Чан: Даяаршлын эринд халдварт өвчний тархалт маш түргэн байна. Би ДЭМБ-ын ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа, улс орон, бүс нутгууд халдварт өвчнөөс сэргийлэх систем байгуулахыг уриалж байлаа. Хятад улс энэ талаар дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, Хятадын олон улсын онцгой байдлын эмчилгээний баг бол ДЭМБ-аас зөвшөөрсөн эмчилгээний анхны багуудын нэг юм. Хятад улс өвчин эмгэгээс сэргийлэх, тогтоон барих чадвараар дэлхийд дээгүүр ордог гэжээ.
Тэрээр: Хятад улс дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын талаар ихээхэн ажил хийж, их гүрний үүрэг хариуцлагаа харуулсан. Урьд би ДЭМБ-ыг төлөөлж Хятад улстай Нэг бүс нэг замын санамж бичигт гарын үсэг зурж, зам дагуу орнуудын олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах ажлыг урагшлуулах, дэлхий нийтийн ард олонд сайн үйл бүтээх ажилд оролцож байсан юм гэжээ.