УТЗЗ-ийн жил тутмын чуулган нээгдэв
ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвлөлдөх байгууллага болох Ардын УТЗЗ-ийн хурал улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. 3-р сарын 3-нд АИХ-ын ордонд УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны II чуулган нээгдлээ. УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян нээлтийн ёслолд хэлэхдээ: 2019 он бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зангилаа жил, УТЗЗ-ийн БХХ зөвлөлдөх байгууллагын үүргээ бүрэн гүйцэтгэж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад анхаарал хандуулан, том эрсдэлээс сэргийлэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх зэрэг тулгамдсан ажлыг сайтар хийж, улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хянах, засаглалын зөвшилцөлд оролцож үүрэг хариуцлагаа биелүүлэн, санал санаачилга дэвшүүлж, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэх чанар чансааг дээшлүүлэх ёстой хэмээн онцоллоо.
3-ны 15 цагт АИХ-ын ордонд УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны II чуулган нээгдэж, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцлоо. Ван Ян УТЗЗ-ийн БХХ-ны байнгын хорооны нэрийн өмнөөс ажлаа тайлагнажээ. 11 хоног үргэлжлэх тус чуулганы үеэр УТЗЗ-ийн БХХ-ны 2100 гаруй гишүүд ажлын тайланг авч хэлэлцэн, Хятад улсын өөрчлөлт хөгжилтэй холбоотой бодлогын талаар санал санаачилга дэвшүүлэх юм.
Өнгөрсөн нэг жил бол УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ ажлаа гүйцэтгэсэн анхны жил байлаа. Нэг жилийн турш, албан бус санхүүгийн үйл ажиллагаанд бүх талаар шинжлэх ухаанч хяналт тавих, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой эрүүл хөгжлийг дэмжих, гэр бүлийн эмчийн үйлчилгээг сайтар хийх, шинэ эрчим хүчний автомашины хаягдал зайг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх зэрэг том жижиг асуудалд УТЗЗ-ийн гишүүд анхаарлаа хандуулсаар иржээ. Ван Ян ноднин жилийн ажлаа дүгнэхдээ: УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ ард түмэндээ үйлчлэн, ардын амьжиргааг сайжруулж, нийгмийн хөгжлийг дэмжиж ажилласан гэжээ.
"Эрүүл мэндийн стратегийг хэрэгжүүлэх талаар улсын эмнэлгүүдийн үйл ажиллагааны шинэ механизмыг боловсронгуй болгох, анхан шатны эм эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээний багийн байгуулалтыг бэхжүүлж, ахмад настны үйлчилгээний тогтолцоог сайжруулан, бүх нийтээр спортоор хичээллэх зэрэг асуудлаар гүнзгий хэлэлцэж, улс ардын эрүүл мэндийн бодлого хэрэгжүүлэхийг дэмжинэ. Хуулийн засаглалын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх талаар насанд үл хүрэгсдийг хамгаалах интернетийн тухай дүрэм, цэргийн алба хаагчдын баталгааны тухай хууль, нийгмийн байгууллагыг бүртгэн удирдах дүрмийг боловсруулах, хууль зүйн хариуцлагын тогтолцоонд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар санал санаачилга гарган, хуулийн дагуу улс орноо засах ажлыг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ" гэжээ.
Ардчиллаар зөвлөлдөх зам сувгийг өргөжүүлэх нь УТЗЗ-ийн БХХ-ны сүүлийн жилүүдэд ахиулж буй ажлын нэг. Ноднин, УТЗЗ-ийн БХХ гишүүд цахим сүлжээгээр ажлаа хэрэгжүүлэх АРР гаргаж, интернет ашиглан улс төрөөр зөвлөлдөх, зайнаас зөвшилцөх үйл ажиллагаа өрнүүлжээ. УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ны II чуулганы нарийн бичгийн дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Гүө Вэйминь хэлэхдээ: Энэ нь тус удаагийн УТЗЗ-ийн шинийг санаачилсан үйл ажиллагаа юм. Интернет мэдээллийн хэрэгслээр дамжин гишүүд ажлаа хэрэгжүүлэхэд орон зай, цаг хугацааны саадыг арилгаж, гишүүдийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх, оролцоог нэмэгдүүлсэн гэжээ.
"Ноднин УТЗЗ ийм хэлбэрийн зөвшилцлийг хоёр удаа өрнүүлсэн. Нэг нь, бизнес эрхлэх орчныг сайжруулах, хувийн хэвшлийн эдийн засаг, чанартай хөгжлийг ахиулах. Нөгөө нь экспресс шуудангийн салбарын ногоон хөгжлийг ахиулах сэдэв байлаа. Интернет, зайнаас зөвлөлдөх нь маш сайн үр дүнтэй. Оролцох цар хүрээг өргөтгөх, оролцоо нэмэгдсэн, гишүүдийн ярилцлага улам гүнзгий болж, гишүүд ба холбогдох байгууллагыг сайтар холбож болох талтай юм" гэжээ.
2019 он бол Ардын УТЗЗ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрт жил юм. Ван Ян тайландаа: Шинэ жилд УТЗЗ-ийн БХХ чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад амжилт гаргах, том эрсдэлээс сэргийлэх, ядуурлаас ангижруулах, бохирдлоос сэргийлэн засах зэрэг чухал үүрэгт төвлөрөн, улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хяналт тавих, улс төрийн үйл хэрэгт оролцох зэрэг өндөр чанартай санал санаачилгын үр дүн гаргахаар хичээн ажиллана гэжээ.
Ардчиллаар зөвлөлдөх чухал зам сувгийн хувьд, УТЗЗ-ийн БХХ-ны улс төрийн зөвшилцөл нь улс орны улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдрал дахь чухал асуудлын дагуу өрнөж, бодлого тогтоохын өмнө зөвшилцөхийн зэрэгцээ бодлого тогтоох үйл явц дахь чухал асуудлуудаар зөвшилцөнө. Ван Ян: Ардын УТЗЗ тусгай зөвлөлдөх байгууллагын хувьд ардчиллын арга хэлбэрийг ашиглан, оюун ухаан ба сайн санал санаачилгыг төвлөрүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулж, ард олны аз жаргал, амгалан тайван, сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлнэ гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн УТЗЗ-ийн БХХ нийт 34 нам бүлгээс бүрдсэнээс ХКН-ын гишүүн бус зүтгэлтэн 59.9 хувийг эзэлсэн байна. Ван Ян тайландаа: Ардчилсан нам бүлэг, нам бус зүтгэлтэн, олон үндэстнээс бүрдсэн олон салбарынхан улс төрөөр зөвлөлдөх явцдаа үүргээ хэрхэн улам сайн гүйцэтгэхийг зориуд тодорхойлжээ.
Тэрээр хэлэхдээ:"Байдлаа мэдэгдэх, санал солилцох, хамтран судалгаа хийх зэрэг тогтолцоог сайжруулж, ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо, нам бус зүтгэлтэн улс төрөөр зөвлөлдөх замаар үүргээ идэвхтэй биелүүлэх нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй. Намын гаднах сэхээтнүүд, төрийн өмчийн бус аж ахуйн нэгжийн эзэд, нийгмийн шинэ давхаргын хүмүүстэй харилцах зам сувгийг улам өргөжүүлэх хэрэгтэй" гэжээ.
2018 онд УТЗЗ-ийн БХХ ажлын чанар чансаагаа дээшлүүлэхийг чухалчилж, "юу хийсэн", "хэчнээн ажил хийсэн"-ийг чухалчилж байснаа "ямар үр дүнд хүрсэн"-ийг чухалчлах болжээ. Харин шинэ жилд, УТЗЗ-ийн ажлын чанар чансааг улам дээшлүүлэх талаар Ван Ян шинэ шаардлага тавьсан байна.