УТЗЗ-ийн 2019 оны ажлыг хуваарилав

Уртнасан 2019-03-04 11:10:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

УТЗЗ-ийн 2019 оны ажлыг хуваарилав

Синьхуа агентлагийн мэдээ: 3-нд УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян XIII сонгуулийн УТЗЗ-ийн БХХ-ны II чуулганы нээлтийн хуралд УТЗЗ-ийн БХХ-ны байнгынхорооны нэрийн өмнөөс их хуралд ажлаа тайлагнаж: 2019 онд УТЗЗ үүрэг зорилгоо тодорхой төлөвлөж, эв нэгдэл, ардчилал хэмээх хоёр гол сэдвийг баримтлан, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм баэкологийн соёлын бүтээн байгуулалтыг уялдуулах ерөнхий төлөвлөлт, түүнчлэн дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулиар улсаа засах, намаа бүх талаар хатуу засах стратегийн төлөвлөлтийг нийтэд нь ахиулахын дагуу, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад амжилт гаргах, онц их эрсдэлээс сэргийлэх, ядуурлаас оновчтой ангижруулах, орчны бохирдлоос сэргийлэн засах зэрэг чухал үүрэгт төвлөрч, улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хяналт тавих, улс төрд оролцох үүргийг сайтар хэрэгжүүлэн, төр улсаа засах санаачилга, нийтлэг ойлголтыг хуримтлуулах ажлын чанарыг нэмэгдүүлж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг шилдэг үр дүнгээр угтах хэрэгтэй гэжээ. Ван Ян УТЗЗ-ийн 2019 оны ажлыг 6 талаар хуваарилсан байна. Тухайлбал:

Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаанаас суралцан хэрэгжүүлэхийг гол талаа болгоно. Онолоос суралцахыг эн тэргүүнд тавьж, Ши Жиньпний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаанаас суралцах хурал зохиох механизм хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын сүүлийн үеийн илтгэлийн үзэл санааг тэр даруйдньсуралцан, ХКН-ын Төв хорооны намын улс төрийн бүтээн байгуулалт зэрэг чухал шийдвэрийг сайтар хэрэгжүүлнэ.

Нам, төрийн чухал ажил үүргийн талаар санал санаачилга гаргана. Бүх талаар чинээлэг нийгэмлэг байгуулах шийдвэрлэх жилийн чухал асуудалд төвлөрч, "бэхжүүлэх, нэмэгдүүлэх, дээшлүүлэх, эдийн засгийн эргэлтийг саадгүй байлгах" зарчмын дагуу ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, чанартай санал санаачилгын үр дүнг гаргах хэрэгтэй.

Эв нэгдэл ба нөхөрлөлийн холбооны ажлыг улам чангатгана. Байдлыг тайлагнах, хурал зохион байгуулж, ярилцах, хамтдаа судалгаа хийх зэрэг механизмыг боловсронгуй болгож, ардчилсан нам бүлэг, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбоо, нам бүлгийн харьяалалгүй зүтгэлтнүүд УТЗЗ-д ажиллах нөхцөл боломж бүрдүүлнэ.

Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаанд үйлчлэхэд оюун ухаан, хүчин чадлаа нэмэрлэнэ. Дээд зиндааны харилцан айлчлал өрнүүлж, олон нийтийн дипломат харилцаа, хүмүүнлэгийн солилцооны механизмыг шинэчилнэ.

УТЗЗ-ийн өөрийн бүтээн байгуулалтыг сайтар чухалчилна. Зөвлөлдөх, хэлэлцэх чанарын системийн бүтээн байгуулалтыг ахиулж, хэрэглээний чанартай зөвлөхүүдийн болон улс төрд оролцох, зөвлөлдөх боловсон хүчний хэсэг байгуулж, үүрэгт ажил ба санал санаачилга гаргах ажлыг чанартай хэрэгжүүлэхийг дэмжинэ.

Ардын УТЗЗ байгуулагдсаны 70 жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулна. ХКН-ын Төв хорооны нэгдмэл хуваарилалтын дагуу БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх төрөл бүрийн ажлыг сайтар хийж, ажил ба онолын бүрэн бэлтгэл хийж, УТЗЗ байгуулагдсаны 70 жилийн ойтой уялдуулан холбогдох үйл ажиллагаа зохион байгуулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ